Зээл авч, нийтийн тээврийг сайжруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.03.22/ хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 01 дүгээр 13-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.  

Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, шинэ технологи, стандарт, менежментийн арга барилыг нэвтрүүлэх зорилго бүхий “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр’’-ийг 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг салбарын сайд танилцуулгадаа тодотгоод хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, техник эдийн засгийн  үндэслэл, нарийвчилсан судалгаа хийх, зураг төсөл боловсруулах, дэд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж байлаа. 

Уг зээлийн хэлэлцээрийг Сангийн яам хариуцаж байгаа ба 2022-2027 онд 20 сая ам.долларын төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ. Зээлийг таван жилийн хугацаатай авч байгаа ба LIBOR+0.5 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хүү 0,2 хувь, үйлчилгээний шимтгэл 0,15 хувь байх аж. 

Тэгвэл зээлийн хэлэлцээрт дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

 

Төсөл хэрэгжүүлэх салбар

Дэд төсөл хэрэгжүүлэх салбар

Дүн

1

Хөдөө аж ахуй байгалийн нөөцийн ашиглалт, хөдөөгийн хөгжил төрийн салбарын удирдлага

Хөдөө аж ахуй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, маркетинг болон худалдаа төрийн удирдлага

3,4 сая ам.доллар

2

Зам тээвэр

 

Хотын нийтийн тээвэр

7,6 сая ам.доллар

Ложистик

4 сая ам.доллар

Хотын бус зам тээвэр

3,8 сая ам.доллар

3

Ус болон бусад хотын дэд бүтэц, үйлчилгээ

Хотын ариун цэвэр

1,2 сая ам.доллар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top