ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, туулай жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

2022.03.23 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 20

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 06.49-19.08
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Хий

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top