Орос болон АНУ-ын харилцаа Вашингтоны буруугаас болоод тасрахын ирмэг дээр байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков мэдэгдлээ.
Тэрбээр “Өчигдөр АНУ-ын Элчин сайдад болж буй үйл явдал хоёр улсын харилцааг таслахын ирмэг дээр байгааг өгүүлсэн нот бичиг өгсөн. Баримт бичигт өгүүлсэн зүйл нь ерөөсөө л энэ” хэмээжээ.
Дипломат түүнчлэн АНУ-ын эрх баригчдад хандан Оростой харилцаагаа хурцатгахаа зогсоохыг уриалсан байна.
Сергей Рябковын үзэж байгаагаар Вашингтон Киевт эерэг нөлөө үзүүлвэл хоёр улсын харилцааг хэвийн болох боломжтой аж.
Сэтгэгдэл ( 2 )
yankuud busdiin heregt buu orolts tonil
МОСКВАГИЙН ФАШИСТ УДИРДЛАГУУД ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ СҮЙРЛЭЭР , ЦӨМИЙН АЮУЛААР , ХӨРШ УЛСУУДАА ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭЛ , ХҮЧЭЭР ТҮРИЙ БАРИХ БОДЛОГООР ЭРХЭНДЭЭ ОРУУЛАХЫГ САНААРХАЖ ИРСЭН !!! ТҮҮНИЙ БОДИТ БИЕЛЭЛ НЬ УКРАИНЫГ БУЛААН ЭЗЛЭХ ДАЙН !!!