Э.Бат-Үүл Украиныг өмөөрөх эрх чөлөөгөө нэхэж, өлсгөлөн зарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Дамжин өнгөрөх 409-р хорих ангид ял эдэлж байгаа Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам болон хүү Б.Чулуудай нар мэдээлэл хүргэлээ. 

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрх нь зөрчигдөж байна хэмээн үзсэн тул тодорхойгүй хугацаагаар өлсгөлөн зарлаж буй аж.

Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам "Э.Бат-Үүлийг 409-р ангид хоригдсон мөчөөс эхэлж, эрх чөлөөг нь хязгаарлаж эхэлсэн. Хязгаарлаж байгаа шалтгааныг тодруулахаар хорих ангийн удирдлагууд болоод прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт тавьдаг. Гэтэл ямар ч хууль ёсны үндэслэлтэй тайлбар бидэнд хэлэхгүй байсаар өдийг хүрлээ. Тиймээс миний үйлчлүүлэгч эрхээ эдлэхийг хүсэж, өлсгөлөн зарлаж байна. 

Миний үйлчлүүлэгч өөрийгөө суллах, гэм буруугүй гэсэн утгатай зүйл ярьж өлсгөлөн зарлаагүй. Монгол улс өнөөдөр ардчилал, хүний эрх маш аюултай түвшинд хүрсэн байна. Орос, Украины талаар үзэл бодлоо илэрхийлж, энх тайвныг уриалснаас болж эрх чөлөөг нь хааж болохгүй. Монгол Улсын иргэн Украиныг өмөөрөх эрхтэй" гэсэн юм.

Хүү Б.Чулуудай "Аав минь гуравдугаар сарын 7-нд "В.Путины  колончлол эргэн сэргэх үү" гэх утгатай нийтлэл бичих гэж байхад нь хэвлэн нийтлэх эрхийг нь прокурорын байгууллага хаажээ. Тиймээс  надаар дамжуулж нийтлэлийнхээ санааг олон түмэнд хүргэхийг хүссэн.

Тус нийтлэлд "В.Путин даян дэлхийн энх тайвны билэгдэл болсон олимпийн наадмын үеэр дайн эхлүүлнэ гэдэг нь өөрөөсөө бусад хэнийг ч,  ямар  ч улс орон байсан басамжилж өдөөн хатгаад зогсохгүй хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийж байна. Орос шиг том гүрэн Украин, Монгол шиг жижиг улс орнуудыг дээрэлхэж хавчиж болохгүй. Үүнийг зүгээр хараад суувал бид ч тэдний хувьд дарамталж болдог хулчгар ард түмэн гэж харагдах болно. Цаашид тэдэнд гутаан, доромжлуулах болно.

Ардчилал, энх тайван, үнэний төлөө бид ямагт тэмцдэг байх ёстой. Тэгж байж эрх чөлөө, тусгаар улсын бодлогоо хэрэгжүүлж, үүнд бусад улс орнууд итгэл үнэмшилтэй хамтран ажиллах болно.

Бид эртнээс гурав дахь хөршийн бодлого баримталж ирсэн шалтгаан нь энэ юм. Дайн Монгол Улсын эдийн засгийг хүнд цохилт болж, хэдэн жилдээ эргэн сэргэхээргүй байдалд оруулах аюултай. Үүний эсрэг Засгийн газар ямар бодлого баримталж байна вэ. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Цаг бүү алдаасай. Энхийг эрхэмлэх, хэлэлцээр хийхийг дэлхий нийтэд уриалах нь зөв. Монголын төр, ард түмэн энэхүү дайныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэх ёстой. Аймшигт дайныг үтэр түргэн зогсоож энх тайван тогтоохыг уриалаарай. Бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг 1990 онд сонгосон. Үүнийг залуучууд минь  ойлгож өөрсдийнхөө  ирээдүйн төлөө дуугар, тэмц. Эр зориг хэзээд ялгуусан байдаг гэж бичсэн байна" гэлээ.

ВИДЕО ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.97) 2022 оны 03 сарын 27

albaar ingej bgaan ed nar uduun turhirch mgliig yu ch bish bolgoh. ter dain manaid yamar hamaatain tuviig sahiad urdah yaduuraltaigaa temtseed amidraach. turuus tursun terbumtanguudtaigaa temts. uuriihuu idsen hurunguu huraalga

0  |  0
иргэн(103.229.121.91) 2022 оны 03 сарын 26

Тэнэг хүүрнүүд гай болохнээ. Далд ороосой.

0  |  0
Зочин(66.181.161.54) 2022 оны 03 сарын 24

Ядаж гэр хорооллын хэдэн борчуудаа өмөөрч өлссөн бол эрүүл хүн юм байна гэж бодохсон.Хаа байсан УКРАЙНА энэ тэр гээд ер нь алхейнердчихсэн юм биш үү.

0  |  0
Зочин (202.179.26.100) 2022 оны 03 сарын 24

Юуных нь украйн байхвдээ цаад байдан өвөөгөө өмөөрч байхгүй юу! Ардчилал нэрээр толгойгоо цайтал угаалгасан хүн өөр аргагүй

1  |  0
Элбэгдорж(139.5.217.41) 2022 оны 03 сарын 24

Бат-Үүлээ миний найз Путин, Украйн, өөр юу ч хамаагүй ярьж байгаад шоронгоос гараад ир. Ял завш. Идсэн гударсан хөрөнгөө салтаад. Хоёулаа гадаадад нуусан хөрөнгөөрөө тансаглах цаг болсон. Насны эцэст шоронд ясаа тавихгүй шүү.

0  |  0
зочин(202.55.191.194) 2022 оны 03 сарын 24

хвийн үзэл бодлоо нийтэд тулгах хэрэггүй

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 03 сарын 24

xun aminy xereg chuny soxogdono shuu xeniig aulgax geed baugaa olsokh moda-naas garsan

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 03 сарын 23

Zorigiig alsan heregiig n nemeed ug.Tegeed dalchiganagaa bolino.

0  |  0
орхон(66.181.161.23) 2022 оны 03 сарын 24

өлсөөд явчаасай монголд гай болж байгаа хүмүүсийн нэг дээ

2  |  0
.(192.82.77.211) 2022 оны 03 сарын 24

Үхсэн хатсаны украйн бэ, сайханбилэг энэ салга өвгөн үхэж баярлуулахгүй юм байхдаа

4  |  0
Зориг (192.82.68.171) 2022 оны 03 сарын 24

Зориг асан орос ээжтэй. Орос Монголын эв найрамдалыг эвдсэн хүн дээ.

2  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 03 сарын 23

luibarchid zeelee exleed tolood ulsyg xoxirolgyi bolgo

2  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 03 сарын 23

olsono yax ny bidend yamar xamaatai yum taarch dee ingexeer americuud omoorono gej bodoo yu olsoo ols

1  |  0
Ah (202.126.88.62) 2022 оны 03 сарын 23

Shorond hiih ym oldohgui hetsuu bga bh a uidaad uheh nee ajil hiilge zugeer tejeehgui shu

5  |  0
Иргэн(150.129.142.123) 2022 оны 03 сарын 23

Сэтгэцэнд нь өөрчлөлт орж л дээ. Энэ амьтанд тэмцэх өөр сэдэв алга уу?!!

5  |  0
Иргэн(202.9.46.66) 2022 оны 03 сарын 24

Бат үүлийн үхэхээс айх хүн байна уу

6  |  0
Zochin(109.89.151.254) 2022 оны 03 сарын 23

Bat-uul xooson ardchilal yarisan Ukrainii natsistuudiig demjigch !Shorongoos multrax gesen eeljit xoshin jyjig !

4  |  0
Temuul(64.119.24.229) 2022 оны 03 сарын 23

Ulsuh erh chuluug ni haaj bolohgui shuu

3  |  0
Иргэн(37.165.11.27) 2022 оны 03 сарын 24

тэнэг бид украйн шиг олон улстай хиллэдэгүйг мэдсээр байж Монголыг хорлох санаатай мулгуу

5  |  0
000(192.82.67.53) 2022 оны 03 сарын 23

Хувь, хувьсгалын хоолноос бүх насаар хулгайлж идсэн новш гэв гэнэт л шоронгийн хоолноос хэмнэж байгаа юм гэнээ? Ёстой үхэр буриад юмаа.

3  |  0
Zochin(188.156.90.19) 2022 оны 03 сарын 23

CHULUUDAI Chi SALGATAIGAA HAMT UHEJ MONGOL TUMEND BUYUN BOL. SALGATAIGAA HIILJ MONGOCHUUDIIN NUS,NULMASAAR HAHAJ UHTLEE BAYJAA BIZDEE. ODOO UHEHED TA HOYORT HANGALTTAI. HEN CH HARAMSAHGU NI SAIHAN. UHCHIHSEN BAIHAD OLON HUN BAYARLANA DAA.

3  |  0
Py(139.5.217.41) 2022 оны 03 сарын 24

Украйнчууд Бат-Үүлээс ичиж байна. Тэд Оросуудтай цусаа урсган, амь наана тэмцэн дайтаж байхад Монголд нэг шоронгийн авилгачин тэдний дайныг ашиглаж шоронгоос ял завших санаатай элдэв акц хийгээд байгаад гайхаж байна.

5  |  0
zzzzz(122.201.24.188) 2022 оны 03 сарын 23

sawaaguy zunug sarand khutsaw, ene bid khoyort ukrain yamar khamaa baynaa

3  |  0
кккккккккккккккккккк(202.9.46.127) 2022 оны 03 сарын 24

батүүл хошин шогийн хамтлаг байгуулмаар юм элэг хөшлөө

6  |  0
zzzzz(122.201.24.188) 2022 оны 03 сарын 24

sawaaguy gulugnuud ikh olshirchee

5  |  0
Top