Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23/ болж байна.
Хуралдаанаар дараах албан тушаалтанд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Үүнээс гадна "Хөтөл" цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгох Засгийн газрын тогтоол баталлаа.
Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг шалтгаанаар ажлаас нь чөлөөллөө.
Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн.
- 1992 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр.
- 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч
- 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч
- 2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч
- 2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
- 2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
- 2019-2020 оны 09 дүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан.
Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор:
МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч хэмээх улс төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хашиж байсан юм. Тэрбээр УИХ-ын Тамгын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны газрын дарга, Төрийн банкны газрын захирал, Дэлхийн банкны төслүүдийн удирдагч, хувийн хэвшилд их, дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
Сэтгэгдэл ( 1 )
Natsagdolgor gej medrel myytai avgai baidiin ashgui de