ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа элбэг олдоно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

2022.03.24 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 22

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 06.47-19.10
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Гал

Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top