Б.Чулуудай: Аавын маань хэвлэн нийтлэх эрхийг прокурорын байгууллага хаасан

2022 оны 03 сарын 25

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх цагдан хорих 409 дүгээр ангид хоригдоод гурван сарын нүүрийг үзээд байгаа билээ.

Тэгвэл тэрбээр үзэл бодол, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хязгаарлуулж буйгаа өмгөөлөгч болон өөрийн хүү Б.Чулуудайгаараа дамжуулан зарлалаа. Энэ талаар Э.Бат-Үүлийн  өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Б.Чулуудай дараах зүйлийг ярьсан юм. Тэрбээр “Аав маань энэ сарын 7-нд "В.Путины  колончлол эргэн сэргэх үү" гэх утгатай нийтлэл бичих гэж байхад нь хэвлэн нийтлэх эрхийг нь прокурорын байгууллага хаасан байна. Тиймээс  надаар дамжуулж нийтлэлийнхээ санааг олон түмэнд хүргэхийг хүссэн.

Тус нийтлэлд "В.Путин даян дэлхийн энх тайвны билэгдэл болсон олимпын наадмын үеэр дайн эхлүүлнэ гэдэг нь өөрөөсөө бусад хэнийг ч,  ямар  ч улс орон байсан басамжилж өдөөн хатгаад зогсохгүй хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийж байна. Орос шиг том гүрэн Украин, Монгол шиг жижиг улс орнуудыг дээрэлхэж хавчиж болохгүй. Үүнийг зүгээр хараад суувал бид ч тэдний хувьд дарамталж болдог хулчгар ард түмэн гэж харагдах болно. Цаашид тэдэнд гутаан, доромжлуулах болно. Ардчилал, энх тайван, үнэний төлөө бид ямагт тэмцдэг байх ёстой. Тэгж байж эрх чөлөө, тусгаар улсын бодлогоо хэрэгжүүлж, үүнд бусад улс орнууд итгэл үнэмшилтэй хамтран ажиллах болно.

Бид эртнээс гурав дахь хөршийн бодлого баримталж ирсэн шалтгаан нь энэ юм. Дайн Монгол Улсын эдийн засгийн хүнд цохилт болж, хэдэн жилдээ эргэн сэргэхээргүй байдалд оруулах аюултай. Үүний эсрэг Засгийн газар ямар бодлого баримталж байна вэ. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Цаг бүү алдаасай. Энхийг эрхэмлэх, хэлэлцээр хийхийг дэлхий нийтэд уриалах нь зөв. Монголын төр, ард түмэн энэхүү дайныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэх ёстой. Аймшигт дайныг үтэр түргэн зогсоож, энх тайван тогтоохыг уриалаарай. Бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг 1990 онд сонгосон. Үүнийг залуучууд минь ойлгож өөрсдийнхөө  ирээдүйн төлөө дуугар, тэмц. Эр зориг хэзээд ялгуусан байдаг" гэж бичсэн” гэлээ. 

Энэ үеэр Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам “Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан. Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл Э.Бат-Үүл баатрын энэ эрхийг прокурор хаажээ. Энэ зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүний асуудал биш. Дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүс хоригддог. Түүний нэг нь Э.Бат-Үүл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэвлэн нийтлэх эрхийг хориглож хязгаарласан заалт байхгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг.

Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн хэвлэн нийтлэх, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийг баталгаатай эдэлнэ” гэж заасан. Баталгаатай эдэлнэ гэдэг нь ямар ч хуулийн хязгаарлалт байхгүй гэсэн үг. Дайн болон онц байдал зарласан тохиолдолд хүний үндсэн эрхийг хуулиар хязгаарлана. Гэхдээ хүний итгэл, үнэмшил хэвлэн нийтлэх эрхийг хөндөнө гэсэн үг биш. Э.Бат-Үүлийг 409 дүгээр ангид хоригдсон мөчөөс эхлээд хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хязгаарлаж эхэлсэн. Энэ талаарх гомдлыг хорих анги болон прокурорын байгууллагад удаа дараа тавьдаг. Гэтэл ямар ч хууль ёсны үндэслэл бүхий тайлбарыг өгдөггүй. Э.Бат-Үүл жам ёсныхоо эрхийг шаардаж өлсгөлөн зарлахаас аргагүйд хүрч байна.

Э.Бат-Үүл гуай “Өөрийгөө суллаач, би хэлмэгдчихлээ” гэж өлсгөлөн зарлаагүй. В.Путиныг шүүмжилж, Украины талаар үзэл бодлоо илэрхийлж энх тайванд уриалсныхаа төлөө хэвлэн нийтлэх эрхийг нь хаасан. Монгол Улс 1990 оноос хойш ардчилсан, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болсон. Монгол гадаадын колони улс биш. Өнөөдөр яагаад Путиныг шүүмжилж бичсэнийх нь төлөө хэвлэн нийтлэх эрхийг нь хорьж байгаа юм. Э.Бат-Үүл надаар дамжуулан дараах үгсийг ард түмэнд хэлэхийг хүссэн.

Тэрбээр “Би Украиныг өмөөрөх эрхтэй. Хэвлэн нийтлэх эрхийг сэргээх хүртэл өлсгөлөн зарлана. Монгол Улс, ардчилсан, эрх чөлөөт мөн гэдгийг ойлгодог хүн бүхэн дэмжихийг уриалж байна. АН-ын лидерүүд, ардчиллын баатрууд, МоАХ дэмжээрэй. Чөлөөт хэвлэлийнхэн хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалаарай. Ардчилал, эрх чөлөөний дуу хоолой болсон жиргээчдийг энэ тэмцлийг дэмжээсэй. 1990 оноос өмнөх тогтолцоо эргэн иржээ. Путиныг шүүмжлээд буруутан болдог бурангуй нийгэм бий болжээ. Би Оросын шоронд хоригдож байгаа юм уу. Би Путины шоронд хоригдоогүй, түүний улсад амьдраагүй. Ардчиллын баатрууддаа хандаж хэлэхэд, 1990 оноос өмнөх колони улс чинь сэргэж байна шүү. Нэгт, жижиг гүрнийг том гүрэн дарангуйлдаг явдал газар авбал бидний ирээдүй эрсдэлд орно. Залуус аа, дэлхийн залуусаас ичээч. Ардчилал бол чиний гэр орон. 1990 оноос хойш анх удаа бурангуй ёс тогтож байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж хэлсэн” гэлээ.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(43.242.243.72) 2022 оны 03 сарын 28

Ял эдэлж байгаа хоригдол хүнд хэвлэн нийтлэх эрх байдаггүй шүү! Хууль ёс журам гэж юм бий. Ийм анархи байж болохгүй байхаа.

0  |  0
Zochin(37.76.14.16) 2022 оны 03 сарын 27

HULGAICH,LUIVARCHIN Chi, BATUULTEIGEE NIILJ HEDEN ZUUN HUNII AMI, AMIDRALAAR ZOVOOSNII HARAALAA IDEJ UHEEREI.Ene YU CH BISH ENEES ILUU ZOVJ UHEH BOLNOO.HOHI CHIN, HOHI CHIN,HOHI CHIN, HOHI CHIN.

0  |  0
Зочин(103.26.193.128) 2022 оны 03 сарын 27

ЯАХ ГЭЖ МӨНГӨ ИДЭЖ ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ЮМ ЧИНИЙ БУРУУ ААВЫН ЧИНЬ ЗОВОЖ БАЙГАА НЬ ЧИНИЙ БУРУУ

0  |  0
Ананда(66.181.161.57) 2022 оны 03 сарын 27

Аав Хүү Өмгөөлөгч шар хүүхэн та 3 аятайхан байгаарай Украиний асуудал чамд хамаагүй Бутарсан Намдаа санаа зов Баатар ухаантай юм бол гоншигонолгүй үүрсэн ялаа эдэл та

0  |  0
Со(103.57.92.191) 2022 оны 03 сарын 27

Ичиж зовох сэтгэл гэж новшуудад огтхон ч алга аа,хэнд эрхлээд байгаа П вэ

0  |  0
Зочин(66.181.161.97) 2022 оны 03 сарын 27

Аавынхаа оронд өөрөө оч эсвэл хоёулаа тэндээ бай

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 03 сарын 26

aav huu 2 yag l adilhan yumdaa.

0  |  0
Nusbaatar(73.25.114.116) 2022 оны 03 сарын 26

Ard tumniig ih doromjolsondoo Erlegdorjtoi niilj.

1  |  0
Зочин(64.119.16.82) 2022 оны 03 сарын 26

Та нар одоо болио.Өчнөөн мөнгө идэж уучихаад буруугүй юм шиг авирлах юм.

1  |  0
Mangar batsaan (174.198.6.248) 2022 оны 03 сарын 26

Zailoo mangar batsaan baruulii khuukhed gekheer adilkhan khulgaich l baij taaraa udam sudraaraa tursun khulgaichuud khen ch ter sda d irgekhhui shorondoo chad khuuvel taarna

1  |  0
Zochin(80.148.22.12) 2022 оны 03 сарын 26

Энэ хулгайч өөрөө яагаад шоронд орохгүй бгаа юм,алуурчин шоронд суугаад сурчихсан хулхины баатар ааваараа туг тахидаг адгийн шаар юмаа

1  |  0
Э(192.82.83.178) 2022 оны 03 сарын 26

Энэ хулгайч аавтайгаа нийлж баахан айл гэрийн орох оронгүй болгочихоод одоо юу гээд хуцаад байгаа юм харах царайны хулгайч бна

1  |  0
ард түмэн(202.126.88.47) 2022 оны 03 сарын 26

Боль боль хулнайч аавыгаа дууриасан хулгайч биз дээ

3  |  0
зочин(124.158.65.133) 2022 оны 03 сарын 26

Эрхэмсэг салга ноён минь хэл ам бага татла. Хүүгээ хүмүүжүүлж чадаагүйн гайг чи өөрөө эдэлж байна.Цензургүй ярианд орж байхдаа худлаа даналзжээ.өдөртөө огцорногээд толгойгоо сэгсэрч байсан санагдана.Тэр үед хэргээ хүүтэйгээ нийлээд хийчихсэн байсныг Мөнхбаясгалан тааварлаж байсан учраас олон дахин лавлаж асуугаад байжээ.Малыш жинхэнэ үнэнийг чиньхэлжээ Одоо удахгүй Зоригийн аллагын хэрэг шүүхэд очно Тэгэхэд Элбэгээ бүгдийг чам дээр тохчихоод чамруу дунд хуруугаа гозойлгочихоод гараад алга болно.Үүний тулд ”Баатар”цол өгсөн Чи тэнэг учир юуч ойлгоогүй баярласан

3  |  1
зочин(124.158.65.133) 2022 оны 03 сарын 26

Эрхэмсэг салга ноён минь хэл ам бага татла. Хүүгээ хүмүүжүүлж чадаагүйн гайг чи өөрөө эдэлж байна.Цензургүй ярианд орж байхдаа худлаа даналзжээ.өдөртөө огцорногээд толгойгоо сэгсэрч байсан санагдана.Тэр үед хэргээ хүүтэйгээ нийлээд хийчихсэн байсныг Мөнхбаясгалан тааварлаж байсан учраас олон дахин лавлаж асуугаад байжээ.Малыш жинхэнэ үнэнийг чиньхэлжээ Одоо удахгүй Зоригийн аллагын хэрэг шүүхэд очно Тэгэхэд Элбэгээ бүгдийг чам дээр тохчихоод чамруу дунд хуруугаа гозойлгочихоод гараад алга болно.Үүний тулд ”Баатар”цол өгсөн Чи тэнэг учир юуч ойлгоогүй баярласан

3  |  0
Top