Б.Энх-Амгалан: Говь-Алтайд 180 хүнийг хууль бусаар ажлаас халсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Хууль бусаар ажлаас нь халсан олон тохиолдол байна. Говь-Алтай аймагт 180 гаруй хүнийг хууль бусаар ажлаас нь халсан байна. Тэдний 120 орчмыг нь Төрийн албаны зөвлөл тогтоогоод ажилд нь авах шийдвэр гарсан ч одоо хэр нь ажилд нь буцааж аваагүй байна. Дөнгөж буцааж авчихаад ажлаас нь халж байгаа тохиолдол ч гарч байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enkhee(192.82.71.44) 2022 оны 03 сарын 24

Darkhanii zamaa yanzlaachee.novshoo

0  |  0
Top