Д.Тогтохсүрэн: Төрийн хяналт, шалгалтыг багасгаж, давхардлыг арилгах ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Хуулийн төслийг дэмжиж байна. Бид саяхан намрын чуулганы төгсгөлд Эдийн засгийг сэргээх шинэ бодлогын төслийг баталсан. Энэ дотор төрийн хяналт шалгалтыг багасгах, давхардлыг арилгах асуудал багтсан. Төрийн хяналт шалгалтыг хэд, хэдэн чиглэлээр нь авч үзэх ёстой. Хүнс, эмийн аюулгүй байдал дээр хяналт шалгалт байх ёстой. Зүгээр найман нэрийн дэлгүүрийн хяналт шалгалтыг зогсоож болно. Ажлын хэсэг гаргах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.24.185) 2022 оны 03 сарын 24

Төрийн хяналт- авилгал , иргэний хяналт - ашиг тус

0  |  0
Top