Б.Энхбаяр: Бүртгэлийн маш олон ажилтан ЦААСНЫ ХАРШИЛТАЙ болсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хуулийн төслийг талархан дэмжиж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд гэвэл яг иргэдэд мэдрэгдэхүйц, хүнд суртал авлигатай бодитойгоор тэмцэж байгаа сайн хууль баг Бүртгэлийн багц хууль болсон. Энэ амар хялбар, богино хугацаанд хийгдээгүй. С.Баярын Засгийн газар 2008 онд л ярьж байсан. Тэр үеэс л олон зуун сая цаасан мэдээллийг цахим болгох суурийг хийсэн. Бүртгэлийн маш олон ажилчин цаасны харшилтай болж үлдсэн. Өнөөдрийн чуулганы танхимд ялангуяа 20 жилийн хугацаанд бүртгэлийн байгууллагад ажиллаж, тэр нөр их хөдөлмөр, хэдэн сая цаасыг далд фронтын дайчдад баярлаала. Энэ ажлыг улам төгөлдөршүүлэх ажлыг Х.Нямбаатар сайд манлайлж хийж байна. Энэ бүртгэлийн шинэтгэл цахим болсноор иргэдэд ямар давуу тал бий болж байна. Иргэдийн хэдэн төгрөгийг хэмнэж байна вэ. Энэ бас авлига, хүнд суртлыг байхгүй болгож байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top