УИХ-ын өнөөдрийн /2022.03.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо·Засгийн газраас энэ сарын 11-нд өргөн барьсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Шүүхээс тогтооно. Хүний амь насыг үнэлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлж оруулж ирж байгаа юм. Доод тал нь. Харин бас нэг аргачлал нь хүн амын дундаж наслалтаас тухайн амь насаа алдсан иргэний насыг хасна. Жишээ нь, хүн амын дундаж наслалт 71 байгаа бол 20 настай залуу амиа алдлаа гэхэд 51 насны зөрүү гарч ирнэ. Тэр хүн 51 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан байна. Үүнийг үнэлээд 111 сая 600 мянган төгрөг тухайн ар гэрт нь олгох бололцоотой байдлаар үнэлж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Зөв шүү. Ядаж ингэж байж хүн амаа элдэв алуурчдаас хамгаалах байх. Ихэнх хүмүүс хүнээ алдаад бас дээрээс эдийн засгаар хохирдог.
Нас нь өндөр болсон хүний амь үнэгүй юм байна л даа. 80 насалсан хүн бол бүүр үнэгүй. гэсэн үг\n