Б.Энхбаяр: Шүүх шинжилгээний байгууллага цол, тушаалаар дүгнэлт гаргадаггүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

УИХ-ын өнөөдрийн /2022.03.24/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн шинжилгээний байгууллага ерөөсөө хүнд анзаарагддаггүй. Өөрсдөө ч үйл ажиллагаагаа сурталчилдаггүй. Уг нь, энэ их чухал байгууллага. Энэ байгууллага цагдаатай байж болохгүй гээд салгасан. Энэ зөв. Гэмт хэргийг шалгаж байгаа байгууллага шинжилгээ хийж байгаа байгууллагаа атгачих юм бол хэнийг ч хэрэгтэн болгож чадна. Хэний ч хохирлыг яаж ч гаргаж чадна. Маш хүнд гэмтсэн хүнийг хөнгөн гэмтэлтэй гэж гаргаж чадна. Үүний цаана хэрэгтний ч, хохирогчийн ч хувь заяа байгаа. Манай олон гишүүн хэлж байна. Энэ бол шинжлэх ухааны байгууллага гэдэгтэй санал нэг байна. Цаашид юуг анхаарч, бэхжүүлэх вэ гэдэг тал дээрээ анхаарах хэрэгтэй. Хуулийн төсөл дээр цол хэргэм яваад байна л даа. Энэ салбар нь өөрөө цол, тушаалаар дүгнэлт гаргадаг байгууллага биш. Тэгэхээр цолны систем энэ байгууллагад зохих эсэхэд нь эргэлздэг" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.59) 2022 оны 03 сарын 25

Маш зөв хэллээ, юу үнэн, энэ үнэн шүү. Солонгост шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтнууд ихэвчлэн шинжлэн ухааны магистр, докторууд байдаг гэж сонссон

0  |  0
Top