"Цэцийн шийдвэрээс шалтгаалж Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг огцруулах асуудал хөндөгдөнө"

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тухайн орон тоонд сонгон шалгаруулалт хийх шийдвэр гаргасан. Энэ үйл явц явагдаж байхад Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаж, зогсоосон юм билээ. Харин ирэх даваа гарагт, Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно. Хэрэв энэ хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах нөхцөл байдал үүснэ" хэмээн ярьсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top