Ардчилсан намын ээлжит 4/11 хэвлэлийн хурал өнөөдөр /2022.03.24/ боллоо. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, О.Баасанхүү нар мэдээлэл хийв.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр Э.Бат-Үүлийн асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Улсын баатар Э.Бат-Үүлийг цагдан хорьсон бөгөөд түүний хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан гэж мэдэгдсэн. Харин прокурорын зүгээс Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаагүй гэж мэдэгдсэн. Харин Э.Бат-Үүлийн ар гэр, өмгөөлөгчидтэй холбоо барьсан. Хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарласан, түүнийг прокурортой уулзах хүсэлтээ удаа дараа тавихад одоо болтол прокурор уулзахгүй байгаа гэж ар гэр, өмгөөлөгч нь мэдэгдсэн. Прокурорын байгууллага хууль бусаар эрхийг нь хязгаарласандаа айгаад очиж чадахгүй байгаа юм уу. Прокурор газар дээр нь очиж, хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянадаг болохоос өрөөндөө сууж байгаад мэдээлэл авахыг хэлдэггүй юм. Прокурорууд жаахан ёс зүйтэй бай. Өнөөдөр та бүхнийг хараад хуулийн салбарт сурч байгаа маш олон оюутан ичиж байгаа шүү. Та бүхэн улстөрчдийн гар, хөл болохоо болих хэрэгтэй, сануулж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Элбэгдорж л энэ хуулийнхнийг ингэж хүний гар хөл болгосон шүү дээ.Одоо болтол арилахгүй хүний дохиогоор мөнгө харсан хүмүүс болсон.
Ene unurbayr dutuudorjiin amaar ajil hiij zamaar ni zamnaj ybaa zaluu tsashaa ha hvrch hvnii oims gozolzuulah gej bodoj bga bol mun l dutuudorjiin vgeer yvj bsan sh de uuruu
өндрөөс газардаад одоо л харж байгаад харамсалтай
zail malaa
ene neg duraaraa burdag durakyn amyg taglaad uguuch , argaguy dee yalagdsan durakuud iim khartay baydag