Засгийн газрын өнгөрсөн лхагва /2022.03.23/ гарагийн хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авах шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд өнөөдөр /2022.03.25/ Төрийн өмчийн хороо Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд ажиллаж байна. Энэ үеэр эдийн засагч Л.Наранбаатарыг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар түр томилохоор болсон гэх мэдээллийг өглөө.
Л.Наранбаатар нь 2002 онд ШУТИС-ийн УУИС-ийг “Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага” мэргэжлээр бакалавр, 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль “Санхүүгийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын мэргэшсэн инженер. Австрали Азийн Металлургийн институтын гишүүн. 2008 оноос “Гложекс” ХХК, 2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Албан тушаалд хүрэхийн тулд тэмцэгчийн дүрд тоглодог лалруудын нэг л байна.
Naranbaatar bol harin zub hun
turiin umchiig uneguiduulj horloj uurtuu abch sursan,duusashgui shunaltai 1 muu joloochoroo ner bariad ard ni nuugdsan shunaliin tip tagdgar har malgait...
нүдээ олсон томилгоо
Зөв шийдвэр байна, шударга хүн байна лээ, тэгээд мэргэжлийн ч юм,\nАНуусынхан мөн ч их өширхөж байна даа
2016 оноос хойш төрийн өмч буруу гараар өмч хувьчлалд ороод 350 тэрбум төгрөгийн алдагдалд ороод явж байгаа төрөөс хувьд шилжсэн өмч байхад одоогын төр ямар сохор байгаа нь харагдаж байна. Тэгээд одоо алдагдсан 350 тэрбумыг хэнээр төлүүлж тэр өмнө нь алдагдалд оруулж 350 тэрбумаар хэн хөлжсөнийг яаж олж авах болж байнаа. Анхнаасаа төрийн өмчийг үнэгүйдүүлж хэн ийм байдалд хүргэв гэдгийг хэн хаана шалгаж тогтоох юм...