Хөгжлийн банкнаас 81 тэрбумын зээл авсан ч 184 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг төрд авах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.03.25/ Төрийн өмчийн хорооныхон тус газарт ажиллаж байна. Энэ үеэр "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн хамт олон төрд авах шийдвэрийг эсэргүүцэж, хуулийн байгууллагад хандаж байгаагаа мэдэгдсэн. 

Энэ талаар "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирал Д.Чинбат "Өнөөдөр төр хувь хүний хөрөнгө руу дайрч байна зэргээр үл ойлголцол үүсч байгаа нь үнэн. Хөгжлийн банктай хийсэн гэрээ бол зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хооронд хийдэг аж ахуйн нэгжүүдийн л гэрээ. Компанийн зүгээс үнэхээр идэвхтэй, санаачилга гаргаж ажиллаагүй байж болно. Гэхдээ энэ гэрээ бол 2020 он хүртэл сунгачихсан байсан. Харин 2020 оноос хойш графикийн дагуу бүх төлбөр, тооцоогоо хийгээд явья, ханшийн зөрүүнээс үүдэж бүх аж ахуйн нэгж хэцүү байна. Ганц манай компани ч хүндрэлтэй байгаа юм биш. Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд ам.долларын ханшийн зөрүүнээс болж хүндрэлтэй байдалд орсон. Ихэнх нь алдагдал хүлээж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд гурван банкнаас зээл авсан. Зээлийн 30 хувийг Хөгжлийн банк, үлдсэнийг нь Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк зэргээс зээлсэн. Дээр нь, өнөөдрийн Тулга гээд байгаа хүний аав нь өөрийнхөө хөрөнгийг оруулсан байдаг. Худалдаа хөгжлийн банк үнэхээр уян хатан хандаж байгаа. Гэтэл Хөгжлийн банк баян айлын эрх хүүхэд шиг аашилж байна. Зодуулчихаад аавыгаа дагуулж ирдэг хүүхэд шиг аашилж байна. Өнөөдөр Хөгжлийн банкнаас зээл авсан бүх компани дампуурч байгаа. Энэ бурууг төр засаг, Хөгжлийн банк хүлээхгүй. Бүх алдагдал, хариуцлагыг нөгөө хэдэн компани руугаа чихээд хөдөлмөр, үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсээ дарамтлаад сууж байна шүү дээ. Төр үүнээсээ ичих хэрэгтэй. Манай компани Хөгжлийн банкнаас 81 тэрбум төгрөгийн зээл авсан. Харин ханшийн зөрүүнээс үүдэж 184 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. Ийм нөхцөлд компани ашигтай ажиллаж чадахгүй. Зээлийг бид зориулалтын бусаар огт ашиглаагүй" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.65.133) 2022 оны 03 сарын 25

Ээдээ Чинбат минь чи хашраагүй л байгаа юм байна.Дахиад чамайг 5 биш 15 жилээр чанга дэглэмд суулгах нь зүй болж байна.15 жилийн 5-г гянданд гэж тогтоох хэрэгтэй юм байна.Чи Элбэгдоржийг дагаж салбайгаад ял л”хожиж” байх шиг байна. Чи бол гарцаагүй ял авна.Эрдэнэбилэгтэй цуг хөтлөлцөөд 461-д морилж төрийн”үнэгүй”хоол зооглох болно баталгаатай.Одооноос турсы,оймсоо бэлдсэн нь дээрдээ

0  |  0

54(103.57.93.165) 2022 оны 03 сарын 25

Тулга ямарч хамаагүй .Энэ сахал Эрдэнэбилэгийн ЛУЙВАР. Та нарын нэр дээр л луйвардсан. Төр үнэнийг тогтоочихоод шийдвэр гаргадаг

0  |  0
ард(66.181.179.59) 2022 оны 03 сарын 25

Зээл авч байгаа зээл өгч байгаа 2 хоёуулаа гэрээ хийдэг байж таарана. Тэр гэрээн дээрээ бүх асуудлаа тохиролцож байж гарын үсэг зурж зөвшөөрч таараа. Монгол улс зээлийн гэрээг доллараар бус төгрөгөөр л хийж таарана. Гадаадаас зээл авсан бол доллараар зээл авсан бол тэрнийгээ гэрээнд тусгаж доллараар нь буцааж төлж таараа энэнд толгой эргэх юм ерөөсөө байхгүй хэргэлсэн бол тэр тохирсон хүүтэй нь доллараар төлхийг нь доллараар, төгрөгөөр төлхийг нь төгрөгөөр төлөө өөр асуудал болох юм ер алга...

0  |  0
ард түмэн(202.126.88.47) 2022 оны 03 сарын 25

Их хуцаад бвал ард түмэн гэрт чинь очно шүү

1  |  0
Ард иргэд(202.126.88.47) 2022 оны 03 сарын 25

Хохь чинь дэндүү их бялуу идэхээр пологтож хордлого авч байгаагийн шинж чи зээлсэн бол төл үа юу ёстой айлын эрх хүшхэд шиг зодуулчаад аавыгаа дагуулж ирээд бх шаардлагагүй ЗЭЭЛЭЭ ТӨЛ

1  |  0
Zochin(103.57.92.250) 2022 оны 03 сарын 25

Энэ бууны нохойг аваачаад хорьчихооч

1  |  0
Монгол хүн(66.181.180.138) 2022 оны 03 сарын 25

Битгий эргүүт. Үхсэн нохойн барснаас бусад бүх юм үнэтэй. Төлж чадахгүй бол яах гэж зээл авна гэж. Авсан зээлээ төл. Тонож, хулгайлж, залилаж ханахгүй сүгнүүд юм аа!

1  |  0
zzzzz(122.201.24.188) 2022 оны 03 сарын 25

KHUTSDAG KHALTAR UU , AAN\n

2  |  0
Хулгайч(192.82.80.147) 2022 оны 03 сарын 25

Наадах чинь чиний өмч биш, чи хулгайлчихсан байсныг буцааж авч байна

2  |  0
Top