Засгийн газрын өнгөрсөн лхагва /2022.03.23/ гарагийн ээлжит хуралдаанаар "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан.
Тэгвэл дөнгөж сая /2022.03.25/ тус үйлдвэрийг төрд шилжүүлэх ажлыг эхлүүлж, цагдаа нарын хамгаалалтад авлаа.
Түүнчлэн "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг төрийн мэдэлд шилжүүлэх үйл явцтай холбогдуулан өнөөдөр Төрийн өмчийн хорооны дарга тус үйлдвэрт ажиллаж байгаа юм. Энэ үеэр үйлдвэрийн даргаар эдийн засагч Л.Наранбаатарыг түр томилсон талаарх Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
zuv shuu
Зөв. Төр алийн болгон ард түмэнтэйгээ хамт хэдэн муу олигархуудад дээрэлхүүлж бх юм бэ