ХБНГУ-ын канцлер Олаф Шольц ARD телевизэд өгсөн ярилцлагадаа “Герман улс 2022 онд Оросоос газрын тос, нүүрс импортлохоос хараат бус болж магадгүй” гэжээ.
Тэрбээр “Бид энэ жил Оросын нүүрс, газрын тосны импортоос хараат бус болохоор хичээх болно. Герман улс Оросын эрчим хүчний нөөцийн импортоос аль болох хурдан хараат бус болохын тулд техникийн нөхцөлүүдийг бэлтгэх болно” гэсэн байна.
Олаф Шольц өмнө нь “ХБНГУ Оросын эрчим хүчний нөөцөөс хараат байдлаа аажмаар бууруулна. Яагаад гэвэл хориг арга хэмжээнүүд ихсэх нь хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Kazakstan, Iran geed oirhon zunduu uls bgaa shuu dee
Оросын түүхии эдээс гараад янкуудын үнэжр авөө тэр нь удахгүй бас нэг хувьсгал эхэлнж