ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

2022.03.29 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 27

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 06.37-19.17
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Уул

Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top