Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар АН-ын даргад нэр дэвшин, өрсөлдөж байгаа билээ. Тэд хамтдаа 21 аймгаа тойрч, намынхаа гишүүд сонгогчидтой уулзаж, сурталчилгаагаа хийж байгаа юм.
Тэгвэл Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ нэр дэвшигч Ж.Батсуурь Х.Баттулгад хатуухан үг хэлж, нэр дэвшигч Х.Баттулга ч Ж.Батсуурьд хариуг нь барьсан байна.
Өөрөөр хэлбэл, АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Х.Баттулга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унаж байхад хамгаалуулж явж байсан. Энэ хоёрын андын нөхөрлөл углааштай бүсгүй гарч ирэхэд дууссан. Тийм учраас Х.Баттулга миний найз биш" гэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Бид хоёрын хувьд нийлдэг үзэл санаа олон бий. Нийлэхгүй зүйл ч байдаг. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх дөрвөн жилийн хугацаанд МАН хоёр удаа хагаралдаж, хоёр удаа Засгийн газар нь солигдсон. Өнөөдөр 20 гаруй жил гүтгүүлж байна, гүтгэж л байг л дээ. Ж.Батсуурь гишүүн ээ, тэвчээр алдаад хэлчихлээ" хэмээн хариу тайлбар өгсөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
AN gej haana baigaan be hen darga ni yum tamga temdeg ni haana bna ene 2 huniig ymar henii nam ni devshuuleed baigaan AN gedgiig ni yaj batlaj baigaan uur fashisf namaas yumuu kommunist na.aas devsheed baigaan bish bizee