"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Л.Наранбаатар өнөөдөр /2022.03.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төрийн өмчийг хулгайлж, луйвардаж авсан нөхөд төр нь хувийн хэвшлээ дээрэлхээд байгаа ч юм шиг нөхцөл байдалд оруулах гэж үзэж байна. Буруу мэдээллээр ард түмний тархийг угааж байна. Төр хулгайд алдсан хөрөнгөө олж авсан. Энэ үйлдвэрийн хувьчлал бол цэвэр дээрэм байсан. Энэ үйлдвэрийн ажилчдын нийгмийн байдал асар хүнд болсон байна.
Ажилчдын цалин нэмээгүй, цагтаа тавьдаггүй. Дөрөвний нэг нь халагдсан байна. Энэ мэт зөндөө асуудал хөндөгдөж байна. Бид нэг зүйлийг ялгаж салгах хэрэгтэй байна.
Өнөөдөр бизнес, хулгайгаа ялгамаар байна. Энэ бол бизнес биш хулгай шүү. Хувийн өмч, төрийн өмчөө ялгамаар байна. Энэ бол Монголын ард түмний өмч, баялаг юм аа" хэмээн ярилаа.
МЭДЭЭЛЛИЙН ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 4 )
төр зөв алхам хийсэн.
Төр хөрөнгөө луйварчдаас буцаан авах нь зөв. Одоо Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийг төр буцаан авах ёстой. Тийм л мундаг луйварчин юм бол сахал өөрөө Эбитэй хамт гарч ирээд үзэлцэл л дээ. худал хуурмагаар дүүрсэн учраас нүүрээ ч ил гаргаж чадахгүй гахайнууд.
Iim lalruud ih bolj dee
их хурал, засгийн газар нийлээд хулгай хийсэн юм уу.