УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Өмнө нь Хөгжлийн банкны асуудлыг 216 онд яриад эргүүлээд бид өөрсдөө шалгуулаад дууссан шүү дээ. Баахан хэвлэлээр балбуулсан. Одоо ч Хаан банк дээр тийм зүйл болж байна. Эзэд нь тийм зүйл хийж байгаа. Мөнгөнд дуртай сэтгүүлчдийг татаад оруулчихсан. Тэр үйл явдал яг давтагдаж байна. Тиймээс одоо хэвлэлийнхэн ч асууг, гишүүд нь ч асууг. Тал талаас гомдлыг нь сонсоод байвал хурлаа ч хийж чадахгүй шүү. Тэр байгууллагын дарга нараа дууд. Ирэхгүй байгаа хүмүүс нь өргөдлөө өгөөд явна биз" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )