УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулж байна.
Сонсголын эхэнд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгээс хяналт, шалгалтынхаа дүнг танилцууллаа.
Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Хөгжлийн банкны зээл бол хөгжлийн зээл биш байна. Зээл нь 1-2 жил хэтэрчихсэн 12 зээл байна. Харин 2-3 жил хэтэрсэн 16 зээл, 3-аас дээш жил хэтэрсэн 20 зээл байна. Зээлдэгчийн зориулалт нь нотлоогүй 10 зээл байна. Нийт 37 зээлдэгч зээлээ зориулалтын бусаар ашигласан. Зээлээ зориулалтын дагуу ашигласан 28 компани байна. Зориулалт нь бүрэн бус, нотлогдоогүй 19 аж ахуйн нэгж байна. Зориулалт нь нотлогдоогүй 18 компани байна. Хэвийн зээлдэгч 17 байна. Анхаарал хандуулах дөрвөн зээл байна. Чанаргүй 44 зээлдэгч байна. Зээлийн эргэн төлөлт 28 компани хэвийн, сая ажиллах хугацаанд төлсөн. Нийт 99 тэрбум төгрөгийг шалгалтын явцад төлсөн байна" хэмээн тодотголоо.
Түүнчлэн "Улстөрчдийн нөлөө, хамаарлын тухай хэдэн зүйл хэлье. Ажлын хэсэг хүнийг гэм буруутайг нь тогтоохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Хөтөл" ХК, ТОСК, Шинэ Яармагтай холбоотой төсөлд давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудал дээр давуу эрх олгосон. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ховдын цементийн үйлдвэр байна. Гэхдээ энэ төсөл нь сайн хэрэгжиж байгаа төсөл юм билээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, Н.Номтойбаяр , Ч.Ундрам, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын асуудал байна. Энэ мэт 22 компанитай улстөрчдийг АТГ-т өгч, шалгуулах нь зүйтэй гэж үзсэн" гэх мэдээллийг нэмэлтээр өглөө.
Сэтгэгдэл ( 0 )