Г.Амартүвшин гишүүний олгосон 33 тэрбумын зээл АТГ-т очлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Улс, эх орны эдийн засгийг хөгжүүлэх зорилготой, өөрийн гэсэн бие даасан хуультай Хөгжлийн банк үүргээ гүйцэтгэх чадамжгүй болж, эсрэгээрээ "хөгжилд тушаа" болж байсныг саяхан олон нийт анзаарч, тэр хэрээр нийгмийн том сэдэв, шүүмжлэлийн бай болоод байгаа билээ.

Учир нь, улс төрд нөлөө бүхий нөхөд өөрсдийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, эргэн төлөөгүй нь илчлэгдсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэг АТГ-т очлоо.

Энэхүү мэдээллийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр өнөөдөр /2022.03.29/ хэвлэлийнхэнд дайлаа. Өөрөөр хэлбэл, Ажлын хэсгийн зүгээс Хөгжлийн банктай нэр холбогдсон, зээл авсан улс төрд нөлөө бүхий 20 хүнийг АТГ-т шалгуулахаар өгч байгаа аж. 

Хэдийгээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт 33 тэрбум төгрөгийн зээл олгосон явцыг цэвэр бизнесийн зээл гэж тайлбарладаг ч эсрэгээрээ энэ бол цэвэр "хулгай, дээрэм" гэдэг нь хэнд ч ойлгомжтой, тодорхой юм.

Харин өнөөдрийг хүртэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж журмын нөхдөдөө бүхэл бүтэн 33 тэрбум төгрөгийн зээл олгосон явдалд хариуцлага тооцохгүй, хариуцлага ярихгүй байгаад олон нийт бухимдалтай байна.

Ямартай ч Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бусдад давуу эрх олгож 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх Г.Амартүвшин гишүүний хэргийг хууль, хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгахаар боллоо.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.44) 2022 оны 05 сарын 05

Энэ уг нь эдэн дундаа арай гайгүй нь юм шиг бодвол шинэ гишүүн учраас фракцгүй учраас нөгөө хэддээ жийгдсэн байх үгэнд нь орохгүй байсан биз өчнөөн олон гишүүн байхдаа зээл авсан нөхдүүд нь гэмгүй сугараад үлдсэн нь их л ноотой

0  |  0
Үл таалагч(192.82.78.95) 2022 оны 04 сарын 02

УИХ гишүүн болох гэж явахдаа удирдсан банкаа хоослож луйвардаж явах ч гэж дээ. Хүн чанаргүй, ажилд сэтгэлгүй хүн байж дээ. Ийм хүн сонгосон түмний итгэлийг хуурч байгаатай ялгаагүй шүү дээ. Луйварчин гуай 33 тэрбумаа төл.

3  |  0
Haha(64.119.23.183) 2022 оны 03 сарын 30

Tuluhgui gj bodson yum bh daa 3n lalar

1  |  0
Top