Б.Эрдэнэбат: Хөгжлийн банкнаас 20 тэрбумын зээл авсан, эргэн төлөлт хугацаа алдсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна.

Энэ үеэр "Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Манай компани дотроо 13 аж ахуйн нэгжтэй. Дэд бүтэц, барилгын материалын үйл ажиллагаа эрхэлдэг. Үүн дотор Байшин үйлдвэрлэл комбинатыг орчин үеийн технологид нэвтрүүлсэн. Эко ногоон үйлдвэрлэл юм. Бид олон улсаас есөн сая ам.долларын зээл олж ирсэн. Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Уг төслийг хугацаанд нь ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч нэг жилийн хугацаа алдсан. Төсөл маань дөрөв дэх жилдээ зогсолтын байдалтай байна. Төлбөрийн хүнд нөхцөл байдал үүссэн. Төр, засгаас очиж төсөлтэй танилцсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүртэл очиж танилцаж байсан" гэв. 

Түүнчлэн "Монгол Улс санхүүгийн гүн хямралд орсон. Хөгжлийн банканд төлөгдөх эргэн төлөлт хугацаа алдсан. Найдваргүй зээлийн ангилалд орсон. Уг нь, найдвартай зээл юм" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.147) 2022 оны 03 сарын 30

Энэ Б.Эрдэнэбат ”Дондогдулам” царайлчихаад ханаж цадахаа мэдэхгүй золиг юмаа бас . Өвөрхангай зэрэг аймгуудад алт ухаж Улаанбаатард орон сууц барьж чөмөг суусан л баймаар юм

0  |  0
Зангараа(202.179.27.51) 2022 оны 03 сарын 30

Эрэл компани зээлэх чадвартай бас түүнийгээ төлөх чадвартай бхоо.

0  |  0
Уншигч(66.181.161.125) 2022 оны 03 сарын 29

Энэ нөхөр тун муу зальтай хүн юм шиг байгаа юм. Авсан зээлээ төлөө

0  |  0
zochin(103.242.45.45) 2022 оны 03 сарын 29

hutsdag haltar ve naad sda gaaraa zeeliig ni tuluuleechee

0  |  0
ааа(203.91.116.147) 2022 оны 03 сарын 29

Энэ луйварчин төрөөс авсан зээлээ буцаад төрд шахах гээд дайраад байх юм. Үнэхээр тийм хямд сайн бетон хийц үйлдвэрлэдэг юм бол энэ дүүрэн бариад байгаа барилгын компаниудад зарахгүй яасан юм. Компаниудын тоож авахгүй юм хийчээд төрд шахах гээд гүйгээд байдаг хөгийн хар новш. Шууд шоронд хийгээч энэ дуракыг

2  |  0
Top