УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас 2016, 2019 онд шалгалт хийсэн байдаг. Харин 2016 оны шалгалтын дараа 16 дүгнэлт, 90 зөвлөмж гарсан бол 2019 оны шалгалтын дараа гурван дүгнэлт, 62 зөрчил гарсан байдаг. Хамгийн том хийгдсэн ажил нь Хөгжлийн банканд томоохон хуулийн өөрчлөлт хийгдсэн. Энэ нь Монголбанк Хөгжлийн банканд шалгалт хийдэг болсон. Одоо чанаргүй зээл гараад байгаа зүйл биш. 2019 оны шалгалтын дараа чанаргүй зээлийг хуулийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн. Энэ үйл явц өнөөдрийг хүртэл үргэлжилж байна" хэмээн товчхон мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )