Н.Алтанхуяг: Толгойлогч нь Х.Баттулга бид хоёр юм байна л даа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна.

Ерөнхий хяналтын сонсголд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгээс хяналт, шалгалтынхаа дүнг танилцуулсан.

Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банктай нэр холбогдсон улс төрд нөлөө бүхий 20 хүнийг шалгуулахаар АТГ-т өгч байгаагаа мэдэгдсэн. Үүний дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг эрх мэдлээ ашиглаж, хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн гэх асуудлыг хөндсөн юм. 

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хариу тайлбар өглөө.

Тэрбээр "Би битгий шоу хий гэж хэлсэн. Өнөөдөр тэр Б.Баттөмөрийн танилцуулгаас харах юм бол энэ бүх дампуурлыг толгойлж байгаа хүн нь нөгөө муу "Женко" Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр юм байна л даа. Тэгж гаргаж байна шүү дээ. Битгий ингэж улстөрж л дөө, ямар сонин юм. Надад ямар ч хамаарал байхгүй. МАНАН-гийнхан байгаа, хайж ол. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхболд байгаа. Үүнээс илүү яаж толгойг нь зааж өгөх юм, та нарт. Тэгэхээр Б.Баттөмөр дарга аа, та гүтгэлгийн шинжтэй зүйлийг олон нийтэд өгч, тараахаа боль" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.248) 2022 оны 03 сарын 29

1  |  0
АН(202.131.250.130) 2022 оны 03 сарын 29

Яг тийм, одоо зөв ойлгож эхэлсэн байна, зальт шар үнэг ээ,\nМэдэн будилах бас үнэгнийх шүү дээ

0  |  0
Зочин(122.201.21.120) 2022 оны 03 сарын 29

Залины хөрөнгө самбартай мянгуужин

0  |  0
Хар овоохой (202.126.89.132) 2022 оны 03 сарын 29

Нотлох баримт л хэрэгтэй дээ,хэзээ хэдэн цагт хэн рүү хэн хэн утас цохиж юмуу,албан бичиг илгээсэн бна гэдэг ч юм уу.зүгээр тэр үед бсан хүмүүсийн хомроглож зарлаад нийгмийг тийш нь эргүүлж болохгүй байхаа.Тэгээд нэг муу хар овоохой болсон Сахал хочит нэг нөхөр бас байнааааа Тэр нь дуугар ч байгаа юм алга,баахан л хэрэг тохоод байдаг бараг 100 жилийн ял оноохоор л юм болж бна даа ккккк

1  |  0
erka(202.21.124.129) 2022 оны 03 сарын 29

altanxuyag pizdak yaj galzuurch duraara bsniig bi l lav sanaj bn

0  |  0
зоч(139.5.217.121) 2022 оны 03 сарын 29

үнэнийг нь хэлчихэж, бултаж байгаагаас нь харвал. Гардуулчихаж

0  |  0
Top