ОХУ, Украины хэлэлцээ I Хэд хэдэн асуудлаар ҮР ДҮНД ХҮРЛЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Орос, Украины ээлжит хэлэлцээ Туркийн Истанбул хотод боллоо.

Украины талаас хэлэлцээний зорилгыг “Наад зах нь хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэх, цаашлаад гал зогсоох юм” хэмээн тодорхойлсон. Хоёр долоо хоногийн дараа талууд нүүр нүүрээ харан хийсэн хэлэлцээгээр хэд хэдэн асуудал дээр ахиц дэвшил гарлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский Туркт болсон хэлэлцээг бүтээлч боллоо хэмээн дүгнэжээ. Ээлжит хэлэлцээ хоёр хоног үргэлжилнэ гэж төлөвлөж байсан ч Оросын төлөөлөгчид болон Туркийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр хэлэлцээний энэхүү шат дуусжээ. Лхагва гарагт хэлэлцээ болохгүй аж.

 

Киев рүү хоёр алхам урагшаа

 

  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединскийн ярьснаар Истанбулд Украины тал байр сууриа тодорхой илэрхийлжээ. Киевийн саналуудыг ойрын хугацаанд хянан үзэж, ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулсныхаа дараа Москва хариу өгөх аж.

 

  • ОХУ мөргөлдөөнийг намжаахад улс төр болон цэргийн талбарт хоёр алхам хийж байгаа гэнэ. Оросын тал Ерөнхийлөгч Владимир Путин, Владимир Зеленский нарын уулзалтыг хурдан хийхийг хүсжээ. Өмнө нь Гадаад хэргийн яамдын түвшинд гэрээг эхлүүлсний дараа хоёр улсын удирдагч уулзана гэж төлөвлөж байсан бол одоо уулзалтыг гэрээг үзэглэхтэй зэрэг хийхээр болсон байна. Оросын арми Киев, Чернигов чиглэлд үйл ажиллагаагаа эрс багасгах аж.

 

  • Энэ хоёр чиглэлд цэргийн идэвхжилээ хэрхэн багасгах нь одоогоор тодорхой бус байна. Энэ талаар тодорхой мэдээллийг Оросын Жанжин штабаас төлөөлөгчдөө Истанбулаас буцаж очсоны дараа өгөх аж. Гэхдээ энэ нь байлдааны ажиллагааг бүрэн зогсооно гэсэн үг биш гэдгийг Путины зөвлөх Владимир Мединский хэлжээ.

 

  • Владимир Мединский түүнчлэн Москва энх тайванд хүрэх том алхам хийлээ гэж үзээд “Одоо Киевээс хариу үйлдэл хүлээж байна” гэв. Москва, Киев хоёрын хоорондын харилцан хүлээн зөвшөөрсөн хэлэлцээрт бэлтгэхэд дахин том алхам шаардлагатайг тэрбээр хэллээ.

 

Украины санал

 

  • Киевийн байр суурь Крым, Севастополийг Украины бүрэлдэхүүнд хүчээр буцааж авахаас татгалзаж байгааг илтгэжээ. Украины тал мөн үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэх, байрлуулахаас татгалзах, Украины газар нутагт гадны улсын цэргийн баазыг байршуулахыг хориглох байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

 

  • Украин улс аюулгүй байдлын баталгаа өгвөл төвийг сахисан, цөмийн зэвсэггүй статусыг баримтална гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэрчлэн цэргийн тусламж үзүүлэх, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийн тулд гурван өдрийн турш зөвлөлдсөний дараа нислэггүй бүс байгуулах зэрэг асуудлыг тусгасан байна.

 

  • Киевийн тооцоолж байгаагаар батлан ​​даагч орнуудын тоонд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд (Оросыг оруулаад) болох Герман, Израил, Итали, Канад, Польш, Турк багтаж магадгүй аж. Гэхдээ тэдний батлан даалт нь Крым, Донбасст хамаарахгүй гэлээ.

 

  • Киев батлан ​​даагч орнуудаас Украиныг Европын Холбоонд элсэхэд саад учруулахгүй байх төдийгүй аль болох хурдан ороход туслахыг шаардах аж.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
peace(118.221.209.45) 2022 оны 06 сарын 02

\nорос молдав, гүржийн нутгаас тасалж авсан . 2008 онд гүржийн өмнөд осетияг булаан эзэлж автономио болгосон. молдаваас Transnistria г булаан эзэлж автономио болгосон. одоо украйнаас крымийг булааж аваад бас бүх газрыг нь авах гэж орон сууц эмнэлэг рүү пуужин харваж дэлбэлж сүйдэлсэн. оросууд эхэлж орж суурьшаад хэсэг газрыг нь авч тусгаар тогтноно гэж үймээн гаргаад арми оруулж эзэлдэг аргатай. оросуудыг оруулахгүй оршин суух виз өгч болохгүй шүү\n

0  |  0
Зочин(66.181.177.168) 2022 оны 03 сарын 30

Орос украйны 2011 оны гэрээ байдаг.Тус гэрээнд УКРАЙН ТӨВийг сахисан улс байнаа гэдгээ тодорхой баримт бичигт баталгаажуулсан байдаг.Гэтэл Порошенкогийн үед НАТО гэж яриад украйн дахь орос үндэстэнг үзэн ядаж зодож эхлэсэн байдаг .ЗЕЛЕНСКИЙ үед эрч хүчээ авч донбасс , луканскийд буу зэвсэг хэрэглэж ,дайсагнасан жинхэнэ нео нацистуудын эрин эхлэсэн гэхэд болно . Түүнийг АНУ алсын ашиг хонжоо гэж харж турхирч байв. Юу үнэн , ЭНЭ Л ҮНЭН

2  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 30

Olon ulsiin telveziin medeeg harj baihad.Ukeranii erunhiilugch 2 nvvr gargaj.Orosiin esreg bvh asuudaliig vgvisegsen medee nevtervvlegvvd garj bna.Evropiin ba Amerkiin medeegeer.Amerkiin tank ustagagdag shine komiputer udirdalagtai murun deereesee haanaas ch hamaagvi alsiig tohiruulan buudadag puujin mash iheer yanz bvriig turshaj bna.Oros vvniig medeed hoorndoo ali boloh alazahgvi baihiig hiocheej bna.Oros Ukeran 2iig alatsuulj bna.Amerkiin tsevsegiin naimachin ter bumtanguud mash ih ashagtai baih shigee.

1  |  0
(202.55.188.44) (202.21.124.159) 2022 оны 03 сарын 30

(202.55.188.44) chamd dain bolj hun uhej baikhad saikhan bna uu? iim l humuus mongoloor mini duuren. Chamaig tiish ni yavuulakh yumsan

0  |  0
зочин (202.9.46.126) 2022 оны 03 сарын 30

Украйны удирдлагад итгэж болох уу? би итгэхгүй. 1 -л өдөр гэнэт НАТО-д элсэх бх.

1  |  1
Zochin(202.55.188.44) 2022 оны 03 сарын 30

Hudlaa sjuu Orosuudaa darvaital ni nam buulgaj l avahgui bol ergeed bur ayultai notsno shuu

1  |  1
Top