ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр гахай, туулай жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

2022.03.31 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 29

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 06.33-19.20
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Хий

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top