С.Бямбацогт: Худалч, хулгайчаар дуудуулах бол дуудуулъя

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2022.03.31/ намынхаа Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд холбогдсон есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулах болсон талаар мэдээлсэн.

Тухайн есөн гишүүний нэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт багтсан юм. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж, байр сууриа илэрхийлэв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Нутагтаа аав ээждээ ойрхон амьдрах л сайхаан. Тэр сайхны төлөө би чичлүүлсэн ч гүтгүүлсэн ч зүтгэнэ. Би Ховд, Увс ,Баян-Өлгий,Завхан Говь-Алтай аймгийн иргэдийг ажилтай орлоготой,Улаанбаатартай адил өртөгтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Үүний улмаас надад янз бүрийн нэр хоч зүүгээд муу муухайгаар дуудаж харлуулах сонин биш ээ. Баруун таван аймгийнхаа иргэдийг өсөж төрсөн нутагтаа сэтгэл хангалуун, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэлтай амьдрах боломжийг бүрдүүлэх нь УИХ-ын гишүүн миний эцсийн зорилго билээ. Тухайн бүс нутгаас сонгогдсон гишүүд надтай санал нийлнэ гэдэгт итгэж байна. Үүний төлөө худалч, хулгайчаараа дуудуулах бол дуудуулъя . Эхлээд шалгуулъя гэдэг хүсэлтээ албан ёсоор хуулийн байгууллагад хүргүүлье, баруун аймгийнхан үнэтэй байранд амьдрах нь шударга ёс уу, үнэтэй шатахуун хэрэглэх нь зөв юм уу, үнэтэй талх гурил авч хохирч байх ёстой юу. Шүүх гэм буруутайг тогтоотол хэнийг ч гэм буруутай тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Хууль зөрчсөн эсэх нь тогтоогдтол та бүхнийг хүлээцтэй байхыг хүсье" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xulgaich(64.119.19.216) 2022 оны 03 сарын 31

Ugaasaa xulgaich um chin

0  |  0
зочин-0(192.82.78.95) 2022 оны 03 сарын 31

Хэдэн жилийн өмнөөс л тендер авч дундаас нь цавчаа хийснийг чинь илчилсэн сурвалжлага мэдээнүүд гарч л бсан. Лав л 165 са билүү 18О саяыг авч нилээд хэдэн жилийн дараа шалгасан дүнг илтгэхэд хэдэн шугам татсан болоод дуусгаагүй ч билүү ямартай ч хэл амтай юм болсныг санаж бна. Чоно борооноор гэгчээр мартагнуулж бгаад дахиад өнөөх цавчаагаа хийхээр болж дээ. Түмэн олон мартдаггүй ой санамжтайг сана.

0  |  0
Э.Уранчимэг(202.126.89.100) 2022 оны 04 сарын 01

Ховдынхоо гүшүүнээ дэмжиж явьдаг шүү.Олон олон ажил хийж байгаа .хийсээр ч байгаа.Ажилаа хийж бгаа ганц гишүүнээ харлуулж муу муухай хулгайч аар нь хэлж битгий харлуулаач монголчуудаа !!!! .Ажилд нь амжилт хүсье.

0  |  1
иргэн (202.126.90.144) 2022 оны 04 сарын 01

Duugui l uruu tul..Busdiin bolomjiig buu hulgailj bai

1  |  0
иргэн(192.82.68.238) 2022 оны 04 сарын 01

Энэ залуу уг нь тун дажгүй залуушдээ

0  |  1
зочин(202.179.26.78) 2022 оны 03 сарын 31

Үнэхээр хангалттай дүрэм журам ёс жудаг баримтлан ажиллах тухай эрх зүйн орчин байдаг түүнийг яагаад хэрэгжүүлдэггүй тухай ойлгохгүй л байна үүнийг яаг одоо төрийн алба хашиж байгаа 25-50 насныханд ойлгуулах цаг нь болсон ”эцэг нь хээр алаг бол унага нь шийр алаг” эдгээрийн араас алдаа гаргачих вий гэж бодож байна. Зүсээ хувиргасан улсын сан хөмрөгийг үрэн таран хийх, ямар ч эдийн засгийн наад захын тооцоолол мэдэхгүй нөхөд шийдвэр гаргах түвшинд ажиллаад байна. Одоо бид яах ёстой юм бэ? шийдвэр гаргах чадамжгүй хүмүүс аюултай байна шүү. Зөвлөхүүдийг авч ажиллах нь зүйтэй байхаа Хурц гуай, \n

0  |  0
Zochin(202.9.46.9) 2022 оны 04 сарын 01

Jduchin hulgaich min zeelee tul turuus bas zail

2  |  0
Hi(66.181.189.163) 2022 оны 03 сарын 31

Zeel avsan l bol ogoh estoi shuu dee.

2  |  0
Zochin(124.158.77.30) 2022 оны 03 сарын 31

Novshiin hulgaich odoo unend guitsegdeheeree hayagaa manaj ehellee.MAN-iin luivarchin hulgaichidiig toroos zailuulah yostoi.

2  |  0
Ррр(66.181.161.36) 2022 оны 03 сарын 31

Зээлээ төлөө дандаа худлаа ярина

1  |  0
өмнөх болоод одоо на(139.5.216.134) 2022 оны 03 сарын 31

Зээлээ л төл. чамаас өөр зүйл шаардаагүй, чи хэн байх нь хамаагүй. нийгмийн хармаа суйлахаа л боль

1  |  0
хориот(192.82.86.144) 2022 оны 03 сарын 31

ногоорсон хүүр.дандаа биеээ өмөөрч мундаг гэмгүй хүн болж жүжиг тавина.ховдын төсвийн 70 хувийг дээрээс нь ждү банкны зээл энэ будагтай хулгайч зайлах ёстой

1  |  1
Болд(49.0.135.184) 2022 оны 03 сарын 31

Зээл авсан юм уу үгүй юм уу. Авсан бол төслийн дагуу зарцуулж байгаа юм уу, төлбөрөө хугацаандаа графикийн дагуу төлж байгаа юм уу, үгүй юм уу. Үүнд хууль зөрчсөн асуудал байна уу үгүй юу. гээд асуудлууд сонгогч иргэд бидний дунд байна.үүнийг л шалгана гэж байна. Хулгайч гэж хэлээгүй. үүнд эмзэглээд байх шаардлага байхгүй. Шууд хэлэхэд зээл авсан юм бол даруй төл. энэ тэр буруутай , үүнээс боллоо гэсэн олон /Эрэл Эрдэнэбат мэт шиг/ юм битгий яриарай.

2  |  0
Зочин(66.181.161.77) 2022 оны 03 сарын 31

ёстой хулгайч гэцгээдэг дээ УРД ӨМНӨ ЭЛБЭГДОРЖТОЙ ЯМАР ХОЛБООТОЙ БАЙСАН ГЭДЭГ БИЛЭЭ ӨНӨӨДӨР МАН-ЫН АВЛИГАТАЙ ХИЙЖ БАЙГАА ТЭМЦЭЛД СААД ТОТГОР БОЛОГЧДЫН НЭГ БОЛООД БАЙГААГ АРД ТҮМЭН МЭДЭЭД Л БАЙГАА

2  |  0
Бямбацогт шуналтай(202.126.89.18) 2022 оны 03 сарын 31

Мөнгө төгрөг, төсөв, зээл, ЖДҮ, тендер болон төсөвт ойртуулж болохгүй хүний нэг нь Бямбацогт яах аргагүй мөн.

5  |  0
САЙН БАЙНА(103.111.68.3) 2022 оны 03 сарын 31

БЯМБАЦОГТ ХОВДОД ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР БАРЬЯА ГЭЖ ХӨГЖЛИЙН БАНКНААС МӨНГӨ ЗЭЭЛЖЭЭ,УГ ХЭРЭГЖВЭЛ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ШҮҮ. ҮҮНИЙГЭЭ Л ХУРДАН АЖИЛ БОЛГО,ЭНЭ МАШ ЧУХАЛ ТӨСӨЛ ХЯМД ӨРТӨГТЭЙ ЦЕМЕНТТЭЙ БАЙЖ Л ХЯМД ҮНЭТЭЙ БАЙР САВ БУСАД ЮМС БИЙ БОЛНО ОДОО ХЭРҮҮЛ ЧУХАЛ БИШ АЖЛААЛ ТҮРГЭЛ ХИЙСЭН ХОЙНО ЧИН ХҮМҮҮС ХАРААД БАХАРХАХ БАЙХАА

2  |  2
Top