О.Баасанхүү: Төрд ажиллаж байгаа хүн бүр ХУЛГАЙЧ, БУРУУТАЙ юм шиг явж болохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

АН-аас өнөөдөр /2022.03.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "Ц.Элбэгдорж АСЕМ надад хамаагүй гэж бичсэн бол Н.Алтанхуяг би хулгайч биш Ч.Сайханбилэг хулгайч гэж ярьж байгаа хошин шогийг нь харсан. Х.Баттулга өөрөө юм ярихгүй байгаа ч түүнийг онц хүнд гэмт хэрэгт холбоотойг хэлж байгаа. Энэ хүмүүс яаралтай нэрээ цэвэрлээч. Гэм буруутай, буруугүй юу гэдгээ тогтоолгох хэрэгтэй. Монгол Улсад төрийн ажил хийж байгаа хүн болгон хулгайч буруутай юм шиг явж болохгүй. МАН-ынхан их инээдтэй шоу хийлээ. Ард түмэн ядуу байхад улс төрийн тоглолт хийхээ болиоч гэж хэлмээр байна. Ипотекийн зээлийн урьдчилгааг сангуудыг эмхэлж, нэг сантай болгосноор төлж өгнө хэмээн МАН 2020 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө амласан. Энэ ажлаа хиймээр байна. Хөдөө аж ахуй, Тариалан эрхлэх сан юу болж байна вэ. Хүүгүй зээлүүд авсан байна. Улс төрд нөлөө бүхий хүмүүс компаниараа дамжуулж зээл аваад нэг ч төгрөг төлөөгүй. Сангийн зээлийн асуудлыг ил болгож яримаар байна. Эрх баригчид авлигатай тэмцье гэж байгаа бол Зөрчлийн, Эрүүгийн хуулиа өөрчлөх нь зүйтэй" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top