УИХ-аас өнгөрсөн мягмар /2022.03.29/ гарагт Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулсан.
Энэ үеэр Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр тус банктай нэр холбогдсон 20 улстөрчийг АТГ-т өгч, шалгуулахаар болсон талаараа мэдэгдсэн билээ. Тухайн 20 улстөрчийн дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням дээрх асуудалд тайлбар өглөө. Тэрбээр "Нам бол хүмүүсийн итгэлцэл дээр явдаг байгууллага болохоор зүй ёсны асуудал. Би намаас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд хуулийн байгууллагад шалгуулна" гэх тайлбарыг өгсөн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хулгайч хүн гэдэг бол яг энэ. Харах царайны хулгайч...Энэ баас ямар чацганых нь шударга байхавдээ.
Шалгуулахгүй үхснээ яриад яваа юм бэ? Бушуу шалгуулж өрөө төл.
Овоо ш дээ.