Б.Жавхлан: Жилд 1.5-1.7 тэрбум ам.долларын ДАЛД ЭДИЙН ЗАСАГ явж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

УИХ-ын өнөөдрийн /2022.03.31/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Халдвартай холбоотой уртын тээвэр зогсох хүртэл далд эдийн засаг  7, 8 жил маш бат бөх явж ирсэн. Үндсэндээ Гашуунсухайт орчимд болж байгаа далд хүчний тулчихсан, тулаан болоод байгаа юм. Ер нь, бол түүнийг авч үлдэх маш том сонирхол байгаа гэхэд болно. Үүнийг халах нь бидний зорилго. Халдварын үед тээвэрлэлт зогссон нь нөгөө талаараа шинэчлэлтийг хийх боломжийг өгч байна. Цаашид тээвэрлэлтийг уртаар хийдэг, амнаас зардаг тогтолцоог халж, ядаж хил нөхцөлөөр нүүрсээ экспортолдог байдалд шилжинэ. Ингээд ирэхээр тээврийн зардал бүрэн хяналтад орно. Жолооч нараас татвар авдаг болно. Тэгэхгүй бол жилдээ 1.5-1.7 тэрбум ам.долларын далд эдийн засаг явдаг. Бүх төлбөр тооцоо хилийн цаана явдаг" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bathishig Lhagvasuren(66.181.161.108) 2022 оны 04 сарын 02

Bogonoor teeberee hiigeech ee tegj bj dald ymn zogson sh de

0  |  0
Тэнэг мал(192.82.85.5) 2022 оны 04 сарын 01

Сангийн сайд нь өөдтэй чадварлаг мэргэжлийн хүн байсан бол далд эдийн засгийг хумьж чадна. Мэдлэгтэй тэнэг мал бол чадахгүй.

2  |  0
vakana(59.153.114.92) 2022 оны 04 сарын 02

ed ingej shereldseer tsag hugatsaa avch mongoliin ediin zasgiig sanaataigaar udaashruulj mongol ulsad ymarch ashiggui bdaidaltai bolood bn.\n

2  |  0
zochin(43.242.243.97) 2022 оны 04 сарын 01

tehgui yadiin nut nereer tur ni deerem hiigeed baihad dald bolohgui yadiin

1  |  0
Top