УИХ-ын өнөөдрийн /2022.03.31/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээ энэ цаг үед амаргүй нөхцөл байдалд байна. Үйлдвэрлэлээс хэрэглээ нь давчихсан. Дулааны эрчим хүчний хувьд ч, цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр адилхан байна. Оргил ачааллын үед ойролцоогоор 20 орчим хувиар үйлдвэрлэлийн хүчин зүйллээс давчихсан байна. Зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаас биш цахилгаан эрчим хүч түгээх, дамжуулах олон цэгт давчихсан байна. Үйлдвэрлэлийн болон цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний ашиглалтын хугацаа нь дууссан байна. Яаралтай шинэчлэх, өргөтгөх, шинэ эх үүсвэр барих шаардлага байна. Энэ үйл явц өнөөдөр үүсээгүй, удаан хугацаанд төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь хийгээгүйтэй холбоотой. Одоо цаг хугацаа алдахгүйгээр хийхгүй бол чадлын дутагдалд орно. Цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг хязгаарлалт хийхээс аргагүй байдалд орно. Одоо байгаа эх үүсвэрээ хангах техникийн хувьд боломжгүй болоод байна" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нэг өрөнд орчихсон ярихаас өөр юм мэдэхгүй амьтан нэг ширхэг байнаа.Би тэгээд тэр ажлыг чинь хийх юм уу наад толгой тархиа ажлуулаад гарц шийдэл хайгаачээ.Чадахгүй бол зайлаачээ.битгий суудал бөглөөд бай