Төв банк өнөөдрийн /2022.03.31/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад 2966.30 төгрөгийн ханшаар 49.8 сая ам.доллар нийлүүлсэн байна. Өмнөх буюу мягмар гарагийн дуудлага худалдаагаар 2937.81 төгрөгийн ханшаар 60 сая ам.доллар банкуудад нийлүүлсэн.
Тэгэхээр төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш хоёр өдрийн дотор 29 төгрөгөөр суларчээ.
Сануулахад, 2022 оны 1 дүгээр сарын 1-нд Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байсан бол энэ сарын 22-ны өдрийн байдлаар 3.2 тэрбум ам.доллар болж, 1 тэрбум гаруй ам.доллароор буурсныг Төв банкнаас мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол улс төгрөггүй болох хэрэгтэй. Хоосон цаасаар мөнгө гэж тоглоод байх шаардлагагүй. Тийм биз дээ үхэрнүүд ээ?