Технологийн хөгжлийн эрин зуун бидэнд асар их дэвшлийг авч иржээ. Үүний сацуу бага насны хүүхдүүдийн дунд цахим орчны хяналтгүй хэрэглээ, хараа, сонсголын эрхтний гажиг гэх мэт олон асуудлууд эцэг эхчүүдийн санааг зовоосоор байна. Судалгаагаар сурагчдын дийлэнх буюу 85 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг бол тэдний 92 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг гэжээ. Мөн 3 хүүхэд тутмын 1 нь цахим орчинд хувийн мэдээллээ нууцлах талаар мэддэггүй байна.
Хүүхэд ухаалаг гар утсыг байнга олон цагаар хэрэглэснээр нүд анивчих, хүзүү толгойгоо байнга хөдөлгөх, хамар гунших зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь хэсэг булчингууд чангарснаас үүдсэн ядаргааны шинж тэмдэг гэж эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байна.
"Эхлэл" брэнд энэ бүх асуудлыг шийдэх гайхалтай арга замыг та бүхэнд санал болгож байгаа юм.
Монгол залуусын оюуны бүтээл "Ehlel K22" хүүхдэд зориулсан ухаалаг гар утас 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хэрэглэгч хүүхдүүдийнхээ гарт аз од дагуулан хүрэхээр бэлэн болжээ.
"Ehlel K22" ухаалаг утасны давуу талуудаас дурдвал:
ЕБС болон бага насны хүүхдүүдийн төөрөх, гадны халдлагад өртөх зэргээс сэргийлсэн байршил тогтоох системтэйн дээр та хүүхдийнхээ хэрэглэж буй контент, тоглоомыг хянах, хэт ягаан туяаны хамгаалалт бүхий дэлгэцтэй, батарейн хүчин чадал энгийн утаснаас 2 дахин илүү, гар утасныхаа хэрэглээг хянах цагийн тохиргоотой, сонсголын эрхтэнд нөлөөлөх нөлөөллийг энгийн утаснаас 3 дахин бууруулсан гэх мэт олон олон давуу талтайгаар шийджээ.
Мөн захиалга өгсөн хэрэглэгчиддээ 22 нэр төрлийн бэлэг, нэг өрөө байр, суудлын автомашин болон Шанхайн Диснейлэндэд аялах шагналын сан бүхий сугалаат худалдааг зарлаж байгаа гэнэ. Та дэлгэрэнгүй мэдээллийг 80542121 дугаарт холбогдон авч, бяцхан үрсийнхээ эрүүл аюулгүй байдалд хөрөнгө оруулаарай.
Хүүхдийн аюулгүй байдлын төлөө Ehlel K22!
Сэтгэгдэл ( 2 )
Үнэ хэд вэ?\n
Гуцваа. Аpple компаний хийж чадаагүйг та нар хийлээ юу тархи чинь ээдчихэж. Гар утас бол гар утас мэдэж ав.