М.Тулгат: АН-ыг большевикуудад өгч болохгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

АН-ын даргаар сонгогдсон ч Дээд шүүхэд бүртгүүлж чадаагүй М.Тулгаттай ярилцлаа. Тэрбээр цаашид хэнтэй нэгдэж, намынхаа хагарлыг эвлүүлэх талаар, намын хагаарал хэн хамгийн гол нөлөөллийг үзүүлж байгаа талаар ний нуугүй ярьсан юм.  


-Та яг жилийн өмнөх энэ өдөр АН-ын даргын сунгаанд ялалт байгуулж байсан. Гэтэл жилийн дараах энэ өдөр АН-ын даргын сунгаа дахиад л явагдаж байна. Х.Баттулга, Ж.Батсуурь нар өрсөлдөж байгаа даргын төлөөх энэ сунгааг та юу гэж харж байна вэ?

-АН хуваагдалтай, бие биенийгээ үгүйсгэсэн байдалтай байгаа. Би бол өөрийгөө хууль ёсны, дүрэм ёсны АН-ын тугийг дагаад явж байгаа гэж үздэг. Тэр утгаараа одоо явагдаж байгаа сунгааг дүрмийн бус, сунгааны дүн гарсан ч хууль ёсны бус гэж харж байгаа.

-Дээд шүүх бүртгэх эсэхээс бүх зүйл хамаарах байх тийм үү?

-Магадгүй энэ сунгаанаас хэн нэг нь гарлаа гэхэд Дээд шүүхэд хүчээр нөлөөлж бүртгүүлнэ гэсэн бодлоготой байгаа байх.

-Одоогоос яг жилийн өмнө болсон АН-ын даргын сунгаанд та 30077 гишүүний дэмжлэгтэйгээр ялалт байгуулж байлаа. Гэвч С.Эрдэнэ таныг даргаар бүртгүүлэхээс татгалзаж өөрийгөө дахин бүртгүүлэх оролдлого хийсэн. Үүний дараа та гарч ирээд “Дээд шүүхэд өөрийнхөө нэрийг бүртгүүлнэ” гэх утга бүхий мэдэгдэл хийгээд алга болсон. Энэ мэдэгдлээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд юу болов?

-Жилийн өмнө сунгааны дүн гарч, их хурлаар батламжлагдсаны дараа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ гурван удаа өгсөн. Тухай бүрт “танай нам дотоод маргаанаа шийдвэрлэ” гээд буцаасан. Хамгийн сүүлийн Улсын дээд шүүх рүү өгдөг хүсэлтийг С.Эрдэнэ татаж авсан. Гэтэл үүнтэй яг зэрэгцээд арванхоёрдугаар сарын 20-ны Дээд шүүхийн хуралдааны тогтоол албажиж гарахдаа “М.Тулгат, О.Цогтгэрэл нарын намын даргаар сонгогдсон сунгаа дүрмийн бус байна” гэх утга бүхий өгүүлбэр оруулсан байдаг. Би үүнд ямар хардлагатай байна вэ гэхээр Дээд шүүхийн 25 шүүгч бүгд сууж байгаад энэ тогтоолыг бичихгүй. Тэгэхээр илтгэгч шүүгч бичээд, Ерөнхий шүүгч хянаж байгаа. Илтгэгч шүүгч, Ерөнхий шүүгч дээр тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлсэн байж болзошгүй. Шүүхийн 38 дугаар тогтоол дээр О.Цогтгэрэл болон М.Тулгат нарын оролцсон сунгаа аль аль нь дүрмийн бус байна гээд заачихсан. Энэ бол дахиад материал өгөхөд түвэгтэй байдал үүсгэсэн.

-С.Эрдэнэ дарга ойлгомжгүй үйлдлийг удаа дараа хийж байна. Өөрөө намын даргын сунгаа зохион байгуулж ялагч тодруулчихаад өөрийгөө даргаар бүртгүүлэх хүсэлтээ дахин дахин илгээгээд байгаа. Яагаад ийм үйлдэл гаргаад байна вэ? Таныг бүртгүүлэх сонирхол байхгүй байх шиг?

-Дараагийн шинэ намын дарга батламжлагдах хүртэл цахим самбар дээр одоо байгаа даргаар өөрийн нэрийг тавиулах хүсэлтийг гаргаж байх шиг байсан. Тэрнийг нь бол ойлгоно. Гэхдээ аль зун, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намайг бүртгүүлэх сонирхолгүй, магадгүй өөрөө байж байх сонирхолтой юм байна гэж бодсон. “Тулгат бол миний үгээр явахгүй юм байна” гэсэн бодлоор нөхцөл байдлыг харсан байх.

Ер нь бол ийм үйл явц болсон юм. Гуравдугаар сарын 28-нд сунгаа болж, дөрөвдүгээр сарын 7-нд Их хурал хийж намайг даргаар батламжилсан. Дөрөв, тавдугаар сард хоёр удаа Улсын Дээд шүүхэд хүсэлт өгсөн. Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн. Сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал хөндөгдөж таарнаа даа. Хамгийн эхлээд маргалдсан шалтгаан юу вэ гэхээр нөхөр өөрөө нэр дэвших шум гараад эхэлсэн. Тэгэхээр нь нэг өдөр “Та нэр дэвших гэж байгаа юм биш биз дээ” гээд асуусан. Гэтэл өөдөөс “би яагаад нэр дэвшиж болдоггүй юм, миний сонгох, сонгогдох эрхэнд халдлаа” гэх мэтээр бухимдаж, бид хоёр бага зэрэг маргалдсан. Намаа ялагдуулсан, огцорсон намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг яаж ч бодсон зохимжгүй зүйл гэдгийг хэлсэн.

Миний хувьд ажлаа аваад, бүрэн ороогүй үе байсан. Албан ёсоор ажлаа аваад эхлэхээр асуудлуудыг шийдээд явна гэсэн бодолтой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгааг цахим байдлаар явуулсан. Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл гээд хоёр хүнээс С.Эрдэнэ өндөр санал авсан. Би ний нуугүй хэлэхэд хардлагатай явдаг. Яаж ч бодсон Р.Амаржаргал гуай гарчих байх гэж харж байсан. Гэхдээ саналаа хуваасан байхыг үгүйсгэхгүй. Аливаа чухал санал хураалтыг хоёр шаттай явуулах нь зөв. Таван хүн нэр дэвшихээр тавуулаа санал хуваагаад, 25,30 хувиар нэг нь ялчихдаг. Гэтэл нөгөө үлдсэн 70, 60 хувь нь үзэн яддаг байсан ч олонхын санал авсан нэр дэвшигч ялдаг. Хэрэв хамгийн өндөр саналтай хоёр хүн дээр дахиад санал хураалт явуулах юм бол 50+1 хувийн саналаар гарч ирнэ. Энэ нь илүү эв нэгдлийг хангасан зарчим юм.

-Таныг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг эгүүлэн татсан талаар С.Эрдэнэ тайлбарлахдаа “М.Тулгат О.Цогтгэрэлтэй нийлээд намын эсрэг ажилласан” гэж мэдэгдсэн. Та үнэхээр намын эсрэг ажилласан юм уу?

-Саяны үйл явцыг үргэлжлүүлээд ярихад. Ерөнхийлөгчийн сонгууль дууслаа. Би 10 хоног хөдөө яваад ирсэн. Тэр үед КОВИД-19 халдвар хурдтай тархаж, 100 мянган хүн халдвар аваад байсан үе. Баян-Өлгий аймгийн намын хорооны даргыг солих тушаал дураараа гаргачихсан байсан. Хэвлэлийн хурлын бэлтгэл гэх мэт яригдаад байж байтал Өнөрөө чи тэг, Тулгат аа чи ингэ гээд л даалгавар өгөөд эхэлсэн. Халдвар авсан хүн бүрт 100 мянган төгрөгийн нөхөн олговор олгох ёстой гэж хэвлэлийн хурлаар шаардая гэнэ. Би хариуд нь “ийм сонин шаардлагыг барууны АН тавьж болохгүй” гээд “Би таниас үүрэг даалгавар авдаг хүн биш. Би өөрөө сонгогдчихоод байдаг. Хоёулаа эхлээд зарчмаа тодорхой болгох хэрэгтэй. Ингэж байж хэвлэл мэдээлэлд гаргаж, дараагийн улстөрийн акц хийхээ шийдье” гэсэн. Ингээд 7,8,9 сард намын ажлаас холдсон. Ерөнхийдөө нөгөө талтай маргаантай байхад энд дахиад маргаан үүсгээд яах вэ гэж бодоод нөхцөл байдлыг харсан.

Есдүгээр сард Сонгинохайрхан, Хэнтийд нөхөн сонгууль болсон.  Энэ сонгуульд би хувь нэмрээ оруулах ёстой гэж бодоод буцаад идэвхжсэн. Сонгуульд амжилт гаргахын тулд нам нэгдэх явдал зайлшгүй байсан. Сонгуулийг далимдуулаад намаа нэгтгээд авахыг ч Э.Бат-Үүл нэр дэвшигч маань бараг гол зорилго болгосон. Энэ үеэр намаа нэгтгэх талаар О.Цогтгэрэлтэй ч нэлээд их уулзсан. Миний бодлоор нөгөө хэсгээ цавчиж хаяхын эсрэг байр суурьтай явдаг. Ойлголцох ёстой, нэгдэх ёстой. Ийм бодлыг С.Эрдэнэ мушгин гуйвуулж тохирсон, мөнгө төгрөг авсан гэх мэтээр харлуулах технологи ашигласан. Энэ бол арчаагүй үйлдэл. Би өөрт нь ч хэлсэн “ийм арчаагүй нөхөр манай намын дарга байсанд харамсч байна” гэж.

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дагасан, АН-д байгаа, МоАХ-д байгаа ардчилсан үзэл санаанаас эсрэг зүйл яриад, нацист үг үйлдэл гаргаад явдаг маш том хэсэг бий. Үүнээс С.Эрдэнэ сайн, муу ч хамгаалсан. С.Эрдэнэ гэдэг хүнд ийм гавьяа бий. Нам хоёр хуваагаад явахад Женкогийн нөлөөтэй АН бий болсон бол Монголын хөгжлийг хорлогч маш том хүчин болох байсан. Үүнээс цээжээрээ хамгаалсан нь маш том гавьяа гэж хэлнэ. Мань хүн өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, юм юмтай зууралдаад увайгүй зан гаргаснаараа эргээд өөрийнхөө хийсэн гавьяаг хийсгэсэн л дээ. Тэр хүн байгаагаас болоод намын эрүүл, зөв үзэл бодол томоохон хэсэг дөлөөд ирэхгүй байсан. Үүнийг өөрөө мэдрэх ёстой. Мэдэрдэггүй л юм байна.

-Цаашид та намдаа ямар үүрэг оролцоотой байх вэ. Таны яриаг сонсоход Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн үзэл санаанд нэгдэхгүй. Мөн С.Эрдэнэ гэдэг хүний үзэл санааг ч шүүмжилж байна. Ингэхээр аль талд нь байгаа вэ гэдэг нь тодорхойгүй юм?

-Нөгөө тал гэгдэх хүмүүс дотор учиргүй большевик ч юм уу социалист биш, АН-ын баруун төвийн үзэл баримтлалтай, цааш нэгдээд явах учиртай нөхөд байгаа. Өмнөх намын дарга С.Эрдэнэ дүрмийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэх мэт зүй ёсны шаардлага тавьж байгаа. Эрүүл, зөв бодолтой хүмүүстэй нэгдээд намын хувь заяаг зөв тийш нь авч явахын тулд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулаад явна. Би бол улстөрөөс явна гэж байхгүй. Ардчилсан намыг большевикуудад яагаад ч өгч болохгүй.   

-Хэрэв Х.Баттулга намын даргын сонгуульд ялалт байгуулаад, Дээд шүүх бүртгэвэл яах вэ?

-Би бол тийм зүйл огт болохгүй гэж найдаж байна. Дээд шүүхийн 25 шүүгч намын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мэдээж Ерөнхийлөгч байсан хүний хувьд шүүхэд нөлөөлөх нөлөөлөл бий. Гэхдээ Монгол түмний буян заяа гэж бий. Шүүгч нарт алдаа оноо байхыг үгүйсгэхгүй ч улс орны түүхэн эгзэгтэй цаг үед Дээд шүүхийн шүүгч нар ханатай шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Дараа нь эсэргүүцээд, тэмцлийн хурц хэлбэрт шилжих, янз бүрийн акц гаргах байх. Түүндээ ч найдаж байгаа байх.

Үнэхээр бүртгэлээ гэж бодоход Монголын ардчилал олон жилийнхээ боломжийг алдах байх. Өндөр үсрэлттэй, үсрэнгүй хөгжлийн цаг үеийг бид дахиад олон жилийн дараа харах нөхцөл байдал бий болох вий. Хэрэв тийм нөхцөлд хүрвэл маш харамсалтай.

-АН-д хүний нөөцийн боломж байдаг. Гэвч ихэнх лидерүүд нь бүтэн нэргүй болж, зарим нь Сонгуулийн ерөнхий хороо аль талыг бүртгэж байгааагаас хамааран дараагийн сонгуулиа бодоод дарга нараа шүүмжилж чадахгүй байх шиг санагдах юм?

-СЕХ алийг нь хүлээн зөвшөөрч байгаа вэ гэдэг дээр бол манай тал буюу Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын гарын үсэгтэй бичиг баримтыг хүлээн авч, харилцаж, Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгууль явуулж, өөрөөр хэлбэл манай талыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэдэг хүнтэй энэ талаас дэвшсэн С.Эрдэнэ өрсөлдсөн. Хэрэв энэ талын намыг хүчин төгөлдөр биш гэж үзвэл Ерөнхийлөгчийн статустай холбоотой асуудал хөндөгдөнө.

Улс төрийн нам гэдэг бол үзэл баримтлал, бодлогын нэгдэл юм. Нам дотор жинхэнэ үзэл санааныхаа төлөө явдаг хүмүүс байна. Гэтэл бас энэ намыг дагаад явж байвал эрх мэдэл албан тушаалд хүрэх байх гэсэн хандлагатай нэлээд том хэсэг бий. Ийм л хүмүүс айгаад, амьдрал дээр тулсан үед дуугаа хураагаад, зарим нь намын гишүүнчлэлээ сольж байна. Яг үзэл санаан дээрээ байгаа хүмүүс бол өөрчлөгдөхгүй. АН барууны төвийн үзэлтэй нам гээд өөрийнхөө үзэл баримтлалыг тодорхойлчихсон. Энгийнээр хэлэхэд “төр бол жижиг байх ёстой, хувь хүн, бизнес, хувийн хэвшил, иргэний нийгэмд даатга, дэмжих хэрэг байхгүй, харин саад болохгүй цаашаа байж бай” гэж үздэг. Жижиг төр, хувийн хэвшил том, хувь хүний орон зай том байх ёстой.

МАН бол өөрийнхөө үзэл баримтлалыг социал демократ гээд тодорхойлчихлоо. ХҮН мөн адил социал демократ үзэл баримтлалтай. Манай бусад нам ч халамжийн, уяраасан, хайрласан зүйл ярьдаг, за бас л зүүний болон зүүн төвийн.

Улс төрийн намууд дотор барууны үзэл баримтлалтай, хатуу бодлогыг зоригтой явуулах, хувийн хэвшил дээрээ тулгуурлах, хувь хүний хариуцлагыг өндөрт тавих, бүх салбарт либералчлах бодлогыг ярих нам бол АН-ын манай талд байгаа хэсэг нь юм.

Гэтэл АН дотор иргэдэд таалагдаж л байвал юу ч хамаагүй яриад ялна, дарга болно гэж боддог маш том хэсэг үүсчихлээ. Эрх мэдлийн төлөө яаж ийж байгаад ялах ёстой гэдэг тэр хүмүүс эрх мэдэлд хүрчихвэл сайхан нийгэм үүсэх үү? Эрх мэдлээ хувьдаа ашиглаад л, хулгай дээрэм хийгээд, хоорондоо булаацалдаад хачин юм болно биз дээ.

Нөгөө талд үзэл баримтлал дээр байгаа магадгүй жижиг хэсэг байж болно. АН бол хэзээ ч тэтгэврийн зээлийг тэглэх ёсгүй, хэзээ ч халамжийн мөнгө тараах талаар ярьж болохгүй. Хувийн өмч рүү дайрсан, хураасан үйлдлийг дэмждэг нам бол АН биш. Эрчим хүч, шатахуун гээд бүх салбарыг чөлөөлөх ёстой гэдэг зүйлийг ярих ёстой. Энэ хэсэг жижиг байж болно. Үүндээ тууштай, зоригтой зогсох ёстой гэж боддог.

Байдал бол амаргүй байна. АН өнөөдөр ялах ялагдах гэхээс илүү өөрийнхөө буурин дээр зоригтой дуугараад байж байх ёстой.  Одоо бол хуваагдал гэдэг зүйл эргэлт буцалтгүй бий болсон. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дагасан хэсэгтэй хэзээ ч нийлнэ гэж байхгүй. Тэр хүн бол хэт зүүний үзэл бодолтой. МАН-аас илүү зүүнийх. МоАХ-ны хуучин партизанууд юуны төлөө явж байсан юм бэ. Тэр хүмүүс “Хонхны дуу”-г тавиад, ардчилал ярьдаг. Би Цогоо ахынхаа өмнөөс яс хавталздаг байхгүй юу. Гэтэл тэр хүмүүсийн хүсээд байгаа нь нэг хүчтэй хүн гаргаж ирээд ялах, гэтэл тэр нь дарангуйлагч.
 


-АН-ыг хагаралдуулж байгаа гол тоглогч нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэж хардаж байна. Тэд ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд АН-ыг хагалан бутаргаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Яг үнэндээ бол хүн гэхээс илүү үзэл санааны тулаан үүсээд байгаа юм. Энэ хоёр хэсгийн үзэл санаа нь лидерүүдээрээ илэрч гараад байна. Би бол С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёр учиргүй хамт суугаад л, хор найруулаад ингэе тэгье гээд суудаг гэж бодохгүй байна. Хэсэг хугацаанд аль алинтай нь харьцангуй ойр байсан хүний хувьд хэлэхэд. Том зургаар нь харвал мэдээж С.Эрдэнэ талдаа бий. Гэхдээ энэ хоёр хүн чинь өөр өөр бодолтой.

-Э.Бат-Үүл баатар ачигдаад явахдаа “намаа нэгтгээрэй” гэж орилоод явсан. Гэтэл одоо АН-ыг нэгтгэх боломж улам бүр алсарч байна?

-Өмнө нь О.Цогтгэрэлтэй нам гэж ярьдаг байсан тэр хэсэг одоо дахиад хоёр хуваагдаж байх шиг байна. Үүний дотроос яагаад ч өмнөх Ерөнхийлөгчийн тал биш гэсэн хэсэг нь нөгөө талтай нийлээд явах дүр зураг харагдаж байгаа. Ерөнхийлөгч асан хүн намын даргад нэр дэвшиж байгаагаас харахад л хуваагдах нь тодорхой боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн аль нэг улстөрийн намын даргад нэр дэвшинэ гэдэг байж боломгүй зүйл.  

-Баруун төвийн үзэл баримтлалтай залуу шинэ нам байгуулах хувилбар байж болох уу?

-Янз бүрийн хувилбар байж болно. АН бол 30 жилийн түүхтэй, том суурь бүтэц бий болсон, мянга мянган гишүүд дэмжигчид 30 жил цаг зав, сэтгэл, мөнгө төгрөг гаргаж дэмжиж ирсэн, үнэ цэнэтэй капиталтай нам юм. Ийм намыг өрсөлдөгчдөө шоронд хийж, эрх баригчидтай хуйвалдаж, Монголын эдийн засгийн хөгжлийг гацаасан, ард түмэнд худал ярьж попорсон, жүжиг тоглож уяраасан дээрэмчдийн бүлэг аваад, Монголын хөгжлийн эсрэг турхираад явна гэвэл үнэхээр хайран шүү. Тийм учраас АН-ыг өгч огт болохгүй. АН эрүүл буурин дээрээ бат зогсох ёстой. Нэг удаа алдлаа ч, миний хувьд найдвар хэзээ ч унтрахгүй.

-Таныг намын даргаар сонгогдох үед АН-ыг нэгтгэх, хүчтэй сөрөг хүчин байлгахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж харж, хүлээж байсан. Гэтэл та С.Эрдэнэ намайг удирдах гээд байна гэдэг шалтгаанаар намын ажлаасаа хөндийрчихлөө. С.Эрдэнийг сөрөөд, манлайлаад явж болоогүй юм уу?

-Гадна талд тэмцэгч болоод л, баатар болоод л явах амархан л даа. Хамгийн гол нь үр дүн. Шүүхээр бүртгэгдэж чадахгүй нөхцөлд АН-ын асуудал шийдэгдэхгүй хэвээр явна. Дотор бол зөндөө л үйл явдал болсон. Нам хоёр хуваагдаад эмзэг байгаа үе дээр нь дахиж энэ талаа хуваагаад, муухай харагдуулах нь тохиромжгүй байсан.

-Та намын даргаар бүртгүүлэх оролдлогоо дахин хийх үү?

-Дээд шүүхээс ирүүлсэн тогтоол дээр М.Тулгатыг сонгосон сунгаа бүрэн бус байна гэсэн байсан. Энэ тогтоолыг сайн харах юм бол манай намын дүрмийг зөрчсөн маш олон юм байна лээ. Манай намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өөрөө жил бүр ротаци хийж байдаг. Гэтэл 2017 онд сонгогдсон ҮБХ-г хүчин төгөлдөр гэж үзнэ гэх мэт өнгөц дүгнэлтүүд байна лээ. Миний харж байгаагаар АН байх ёстой байр суурь, үзэл санаан дээрээ байдаг хэн нэг хүнийг намын даргаараа тавих ёстой. Тэр нь би ч байж болно. Гэхдээ асуудлыг шинээр дахиж авч хэлэлцэх нь зүйтэй байх. Парламенын ардчилал, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөний эсрэг үг үйлдэл гаргаж ирсэн хүмүүст хэзээ ч намын эрх мэдэл өгч болохгүй.

-Э.Бат-Үүлийг хорьсон үйл явцыг та юу гэж харж байна вэ?

-Энэ бол улстөрийн зорилготой. Би өмгөөлөгчтэй нь уулзаж, тодруулсан. Да.Ганболд, М.Энхсайхан зэрэг ардчилалын лидерүүдийг улстөрийн зорилгоор хорьж байсан. Үүний үргэлжлэл нь одоо Э.Бат-Үүл баатар дээр хэрэгжиж байна.

 

 

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.34) 2022 оны 04 сарын 05

Хаана тэр большвик,хаана тэр коммунистууд байгаа юм. Тэгж яривал коммунист гэж яригдаад байгаа иргэд чинь монголыг айлын датай айл, улсын дайтай улс болгосон хүмүүс юм шүү. Ардчилагч шошготой хог шаарууд юм л бол коммунист гэж орилно.

0  |  0
Q(103.57.95.131) 2022 оны 04 сарын 04

SHIJGIIN psda

0  |  0
Зочин(103.57.94.21) 2022 оны 04 сарын 04

Баруун төвийн бус, хэт барууны туйлширсан үзэлтэй нөхөр байна. АН ийм бодлогоор халхавчилж төрийн өмч, улсын төсвийг янз бүрийн нэр хэлж өртгийг олон дахин нугалан дээрэм хийж улс сүйрүүлдэг тэр чиглэлийн л хүн байна. Зартай дээрэмчин, хэт туйлшрагч, олон тэрбум дойлуураар хэмжигдэх луйвар хийсэн Бат-үүлийг шүтэхийг болоход хэн бэ харагдлаа. Одоо болшевизм, коммунизм ярьж бусдыг дарамтлэх нь үеэ өнгөрөөгөөд удаж байна. Залуугаараа цаг үеэсээ хоцрогджээ.

0  |  0
АН-ыг үгүйлж ардчилл(192.82.74.76) 2022 оны 04 сарын 04

ХЭН ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЮМ ХИЙСНИЙГ НЬ ДЭМЖИНЭ. ТУЛГАТ ЧИ БОЛ ЗҮГЭЭР Л АЛБАН ТУШААЛ ГОРИЛОГЧ НЭГ МУУ БӨГСНИЙ АЛЧУУР. БАТТУЛГА БОЛ ЮУ ХИЙДЭГЭЭ ХАРУУЛСАН ХҮН. ЮУ ХИЙЖ ЧАДАХАА ХАРУУЛСАН УЛ АН-ЫН ҮЙ ОЛОН ГИШҮҮД БҮГД ДЭМЖИЖ БАЙНА. БАТТУЛГА ГАРААД ЮУ ХИЙХИЙГ НЬ ТҮМЭН ХҮЛЭЭЖ БАЙНА.

1  |  0
Амараа(66.181.161.113) 2022 оны 04 сарын 04

Большивёкийн буянаар БНМАУ бий болж аав ээж чинь ажилтай амьдралтай байж чи бүрэн бүтэн төрсөн байж таараа.нийгэм солигдсон ч өнгөрсөн нийгэмээ муулж юу хийнэ вэ \nСайн бодож ярь уг чи мулгуу биш л баймаар.ккк

1  |  0
Зөвөө зөв(66.181.161.95) 2022 оны 04 сарын 04

Зөв

0  |  1
zochin(192.82.68.67) 2022 оны 04 сарын 04

zuv yarij bn

1  |  1
АН(66.181.179.144) 2022 оны 04 сарын 03

Өмхий хужаагийн гар хөл,шээснүүд Баттулгаас үнэхээр айж,чичирч байна аа.Өрөвдмөөр юмаа.

0  |  2
Батаа(66.181.161.71) 2022 оны 04 сарын 04

Ардчилсан нам хуваагдаагүй шүү .Гишүүд бол цул байгаа. Эрдэнийг намаас хөөх саналтай байна. Эрдэнийн цүнх баригч нар 100аад хүн бгаа бусад нь нэг талдаа бгаа.Эрдэнэ аймгуудаар явж гишүүдтэйгээ уулзаачээ яаж угтахыг нь хармаар бна.

2  |  0
Хүн(66.181.177.120) 2022 оны 04 сарын 04

Энгийн иргэн гишүүднэ доромжилж ххгахгүй юмаа...Бах мэлхийг дэмжэжгүй бох хүг болшвик уу

1  |  0
Арчилал эрх чөлөө(64.119.16.149) 2022 оны 04 сарын 02

Муу нэрт .Эрдэнийн тал ямартай яч хууль ёсны нам мөн...эндээ л нэгдэх нь зөв шүү

0  |  0
AN-N gishyyn (202.126.89.135) 2022 оны 04 сарын 02

Dargad durtai chamaig hench demjihgyi gadaad avgaigaa dagaad yv .

1  |  0
Зочинз(66.181.178.65) 2022 оны 04 сарын 04

Муухай монгол хүн гэж eр нь хэн бэ? АН ын жирийн гишүүд чинь Баттулгын ард хана шиг зогсчихоод байна. Ингэхээр хэнмй зөв байхав? Эрдэнээг МАНАН удирдаж байхад иргэд яахын??? Баттулгаас айж өшөө хорслоор дүүрч байгаа МАНАН шүү дээ

2  |  0
bn(66.181.161.44) 2022 оны 04 сарын 04

С.Эрдэнийг дагасан гарууд бүтэхгүй хэт цөөднө шуналын туламнууд АН.ыг 2 хуваалаадаа навс ялагдсан нам болжжүжиглэхээ болчих хэрэгтэй юмдаа

1  |  0
Зочин(192.82.67.34) 2022 оны 04 сарын 04

Мөн ч их өс хонзон санах нөхдүүд юма тэгээд төрд гарах гээд улайрнаа болоогүй та нарын дэргэд С.ЭРДЭНЭ чинь АН ын дарга байх нь арай жинтэйдээ ер нь АН аар ч яахавдээ ард түмнээ 2 хуваагаад ялгаварлан гадуурхаад МАН ынханыг ямар үзэх биш

0  |  3
Ала(178.89.74.37) 2022 оны 04 сарын 04

С. Эрдэнэ гэх огнигоог хэсэг дагасасан дөнгөж соёолж буй нялах ногоо бм да чи. АН цэвэрчих нь ойрын ирээдүйд тохиох нь гарцаагүй ш. Та нар нэн тэргүүнд хужаа санаагаа орхивол сайн сан. Мэдэхгүй ээ.

1  |  1
Зочин(64.119.24.46) 2022 оны 04 сарын 04

Тулгатын зөв гэж харж байна. Энэ муулаад хараагаад байгаа хүмүүс бүрэн гүйцэт уншаагүй, ойлгоогүй байж шууд л элдвээр дайрч давшлах юм. Байгаа байдлыг үнэнээр хэлсэн байна. Цаашдаа олон гишүүд ойлгох байх гэж найдаж байна. Тулгатдаа амжилт хүсье, туушдаа яг энэ хэвээрээ байгаарай.

3  |  3
Хангал(24.182.185.47) 2022 оны 04 сарын 04

Бүтэн уншицгаа!\nБичиг үсэгт тайлагдаагүй, юм уншихаас залхуу гарууд ядаж ярилцлага бичлэгийг нь бүтэн үз, сонс!\nТулгат ний нуугүй болж байгаа бодит байдлыг байгаагаар нь хэлжээ!\n

3  |  2
Зөн (202.126.89.46) 2022 оны 04 сарын 04

Бас нэг үл мэдэгч горилогч, Чамаар ард түмэн яахав дээ

2  |  1
ах(66.181.176.134) 2022 оны 04 сарын 04

цаг үеэ мэдэрч амьдраа хүү минь, хоцрогдсон байна шүү.

2  |  1
Zochin(213.134.18.134) 2022 оны 04 сарын 01

ERDENIIN ”BUGS DOLOOGCH” Chi bol HEZEE CH BUGS DOLOOGCHOOROO ULDEH YAW BNA. CHINII HUN ALSAN CHIN UNEN. YU UNEN, Ene l UNEN.

0  |  3
Lkhagvasukh(124.158.67.132) 2022 оны 04 сарын 04

Амжилт хүсье. Ирээдүйтэй залуу улстөрч гэж боддог. Сайн ажиллаарай. АН бол Монголын Тусгаар Тогтнолын баталгаа хөгжил дэвшлийн түлхүүр хүч шүү

5  |  4
Al(66.181.161.66) 2022 оны 04 сарын 02

Solitoi pizdaag emnelegt hevtuul

4  |  4
Иргэн(192.82.91.134) 2022 оны 04 сарын 02

Хамгийн тэнэг хар мал юмаа чи..Залуу хүн байж одоо болиоч.Ард түмэн АН гэдэг нэрийг сонсоод зэвүү хүрдэг болсон.Ахиж та нарт итгэл үзүүлэхгүй ээ.

3  |  3
зочин (202.9.46.44) 2022 оны 04 сарын 04

АН-д большевикууд байдаг хэрэг үү ?

3  |  2
Псда(43.242.243.19) 2022 оны 04 сарын 01

Kkkkkk эрдэнэ бооовооо хөхөөл явж бай юун кино шиг большевик кккккккккк

1  |  1
Псда(43.242.243.19) 2022 оны 04 сарын 02

Kkkkkk эрдэнэ бооовооо хөхөөл явж бай юун кино шиг большевик кккккккккк

2  |  2
Псда(43.242.243.19) 2022 оны 04 сарын 02

Kkkkkk эрдэнэ бооовооо хөхөөл явж бай юун кино шиг большевик кккккккккк

2  |  2
Псда(43.242.243.19) 2022 оны 04 сарын 02

Kkkkkk эрдэнэ бооовооо хөхөөл явж бай юун кино шиг большевик кккккккккк

2  |  2
дүрдээ итгэчихсэн(192.82.68.238) 2022 оны 04 сарын 02

Сул дорой хүн

2  |  1
Иргэн(66.181.180.146) 2022 оны 04 сарын 04

Суганы үс болж явахгүй бол хоолгүй хоцрох гээд их л зовж яваа нөхөр үү. Яаж ичихгүй улс төрийн зорилго ч гэх шиг хулгайч луйварчдыг

2  |  1
санж(202.126.89.121) 2022 оны 04 сарын 01

ха ха хөсөр хаягдсан нохой

2  |  0
zochin(43.242.243.97) 2022 оны 04 сарын 04

ene balai an-g hamgiin ih sanarch bgaa. dalduur shulamddag novsh sh te

3  |  0
орхон(66.181.160.37) 2022 оны 04 сарын 04

та нарын хэн чинь ч төрд хэрэггүй ийм балай захын тэнэгээс дор сэтгэхүйтэй хүмүүс ард иргэдийг үзэл бодлоор нь хуваагаад украйны араас оруулаад улсаар минь тоглоод л дуусна ан бол үл бүтэх нөхдүүдийн бүлэглэл тараавал таарна

3  |  1
Hero(66.181.161.27) 2022 оны 04 сарын 02

Erdene Jenko 2 iig zailuulj bj AN uldene. 2 tald 2 xun shorond oroxguin tuld AN iin neriig barij gishuudeer togloj bn. Gutamshig . SHINE ARDCHILSAN nam baiguulaxaas oor garts alga... 70 aad oniixon avaad yavax xeregtei. 80aad oniixon demjix blgui. Ardchilal xuviin omch bish

3  |  2
Z(202.9.46.39) 2022 оны 04 сарын 04

Чи минь бөөн инээдэм. Хүн өөрийгөө мэддэггүй э гэж хха .

4  |  1
үнэн(192.82.88.96) 2022 оны 04 сарын 04

АН-н гишүүд , дэмжигчидийх нь 99 хувь нь ”Бах”С .Эрдэнээгээс нүүр буруулчаад байхад олинхио дагаад нөгөө талаа дэмжээд хагарлаа дуусгаж болдоггүй юм уу Залуу Хүн байж хэрүүл хийж хүн хараахаас өөр шидгүй Эрдэнээгдагаад гүйгээд байхын

9  |  2
Top