С.Эрдэнийн ард МАН байдаг, С.Эрдэнэ МАН-ын утсан хүүхэлдэй... гэх явган яриа, хардлага одоо ч улс төрийн хүрээлэл, олон нийтийн дунд байдаг нь нууц биш.
Хэрэв энэ үнэн бол МАН-ын дээрээс шидсэн чулуу "бай"-гаа онолоо. Одоо Х.Баттулга, Ж.Батсуурь хоёрын хэн нь ч сунгаандаа ялалт байгуулсан, хэчнээн хашгирч тэмцсэн ч АН-ын хууль ёсны дарга болохгүй, тамга эзэмших эрхгүй үлдэнэ. Гагцхүү УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ намынхаа албан ёсны дарга, тамга эзэмших хууль ёсны хүн хэвээр хоцорлоо.
Учир нь, Улсын дээд шүүхээс өчигдөр /2022.03.31/ С.Эрдэнийн талын АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж, түүнийг хууль ёсны АН-ын дарга гэдгийг баталлаа.
Өөрөөр хэлбэл, бараг хоёр жил болж байгаа АН-ын тамга, тэмдэгний хэрүүлд цэг тавьсан гэхэд болно.
Гэхдээ эрх баригч намын С.Эрдэнээр дамжуулж шидсэн чулуу Ж.Батсуурьд биш Х.Баттулга руу чиглэсэн, түүнд зориулагдсан гэвэл илүү үнэнд ойртоно. Яг Монгол Улсын гурав дахь төрийн тэргүүн Н.Энхбаярыг МАХН-ын дарга байхад шат, шатны сонгуульд нэр дэвшүүлээгүйтэй адил.
Өөрөөр хэлбэл, МАН-ыг эрх барьж байх хугацаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга "нар үзэхгүй" гэдэг нь тодорхой уншигдаж байна. Магадгүй түүнийг Н.Энхбаяр шиг хувь тавилан хүлээж байхыг ч үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл ( 8 )
xoorondoo xereld
Угаасаа МАН-тай ман-гүй Жонку нар үзэх нь өнгөрсөн байх аа, монголд учруулсан хохирол, гай дэндүү их, одоо ялыг нь үүрүүлэх л үлдэж байх шиг вэ
Одоо оймстой хөл л хармаар байна, уг нь ч Энхбаярыг бодвол хийсэн хэргүүд нь ил цагаан шуугиулаад байдаг биз дээ.
Шижигийн псдаадаа батлага араар хутга шаадаг
Одоо төмөр зам гацаасан оросод үйлчилгээ үзүүлсэн жангаа иддээ
Тэр новш нар үзэх ёсгүй луйварчин гэсээн.
одоо болно Баттулгаа МОНГОЛ УЛСЫН \nЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮН НАМЫН ДАРГА БОЛНО ГЭЭД ТЭНЭГТЭЭД БИТГИЙ БАЙ ОДОО АМАР ЗААААААААААААААААААААААААААААА
одоо болно Баттулгаа МОНГОЛ УЛСЫН \nЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮН НАМЫН ДАРГА БОЛНО ГЭЭД ТЭНЭГТЭЭД БИТГИЙ БАЙ ОДОО АМАР ЗААААААААААААААААААААААААААААА