Х.Баттулга, Ж.Батсуурь нар хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Улсын дээд шүүх өчигдөр /2022.03.31/ хуралдаж Ардчилсан нам /АН/-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн. Ингэхдээ 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан гэж үзээд АН-аас ирүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв.

Ингэснээр Х.Баттулга, Ж.Батсуурь нарын өрсөлдөж буй намын даргын төлөөх сунгаа хүчин төгөлдөр бус болоход хүрлээ гэх ойлголтыг нийгэмд өгөөд байгаа юм. Тэгвэл  АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал Сунгаа болдгоороо болно. Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 09:00-20:00 цагийн хооронд намын гишүүд иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримттай очиж саналаа өгөөрэй хэмээн хэвлэлд тайлбар өгсөн. 

Мөн тэрбээр сунгааны зохион байгуулалттай холбоотой асуудлаар АН-ынхан дотооддоо хуралдаж байна гэв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН(202.131.250.130) 2022 оны 04 сарын 01

Сонгуул болохгүй гэсээн, очилтгүй ээ

0  |  0
Зочин(66.181.178.128) 2022 оны 04 сарын 01

Наймаа л хийж байгаадөө

0  |  0
Зочин(202.9.40.13) 2022 оны 04 сарын 01

Хошин гарууд шүү энэ АН намынхан

1  |  0
Top