Энэ сарын 8-наас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлэн буцаан олголтоо авна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

НӨАТ-ын 2022 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23.59 цагаас өмнө бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,

Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,

Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,

Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top