АН-ын гишүүн Х.Тэмүүжин намдаа үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэж, цахим хуудсаараа илэрхийлжээ.
Тэрбээр "АН-ын гишүүдийн гайхшран, эргэлзэн харж, зарим нэг нь бахдан дагаж яваа энэ "СУНГАА" сунгаа биш л дээ. Яг үнэндээ хойдууд Баттулгаар дамжуулж АН-ыг худалдан авах, Женкогийн тоглоомын намаар ардчиллыг "шоглоом" болгох ажил л хийгдэж байгаа! ҮБХ сунгаа зарлаагүй байхад зөвхөн зохион байгуулалт хариуцах ёстой Дотоод сонгуулийн хороо сунгаа зарлаад, эзэддээ гавьяа байгууллаа, хариуд нь тийм албан тушаал өг хэмээн наймаалцаж, сунгааг хийдүүлнэ гэдэг угаасаа дүрмийн бус луйварын ажил төдий зүйл!
Хэцүүхэн хэрүүл, сэхэхгүй хор найруулгатай дахиад нэг жилийг АН туулах нь. Гадна, дотны сорилтоо давж нэг нам хэвээрээ үлдэх үү, тарж бутраад үзэл зарчмаараа зам замаа хөөхүү гэдэг их сонголтын өмнө ирлээ!
Монгол дэлхийтэй нэг байх уу, өөрөө өөрийгөө цоожлох уу? АН ардчиллаа хамгаалж, хөгжлийг түүчээлэх хүч байх уу, авлигын хормойд зүүгдсэн мөнгөний боол төдий, харанхуй мунхагуудын үлдэгдэл болох уу? Хүний эрх, хуулийн талд зогсож, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөний төлөө дуугарах уу, хүний хүний төлөө хамаг байдгаа барж, бүх үнэт зүйлээ мартах хүртлээ манкуртих уу? Хэрсүү асуулт!
1990 онд Москвад байсан эрх мэдлийг Улаанбаатарт авчирч, тоглоомын улс биш тусгаар улс болгосон гэж ярьдаг байсан МоАХ өнөөдөр тусгаар улсаа, ардчилсан үзэл санаагаа хойшоо зарахад бэлэн, тэдний гар хөл төдий болсон нь тун харамсалтай!
Мөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг" гэжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Тэмүжин Батсуурь мөнгө тараасан шүү дээ чи Төв аймгийн хариуцаж Зуунмодын засаг байсан Цэндсүржн,Эрдэнэбаттай танай яаманд ажиллаж байсан найзууд чинь гээд төв аймгийн сумдаа явсан биздээ.
Мөнгөөр муйхраар хүчирхийллээр заль хор найруулж өнгөн дээрээ ард түмэнд хайртай дүр эсгэдэг мафи сэтгэлтэй ан намынхаан гэж
ардчиллаа гэж, авлигын хормойд зүүгдсэн мөнгөний боол
Тэмүүжин бол мөнгөөр хар тамхи л худалдаж авч Сарангэрэлтэй татдаг.
Мөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг. Үнэн шүү
Сайн ах шүү дээ.хуульзүйн сайд бхдаа насанд хүрээгүй охин баваж суудаг бас арилсан дотортой хүн шүү.хуульчийн ёс суртхуунгүй энэ хүн өнөөдөр бусдыг шүүж суух эрх бий юу?
хуц хуц зайл