О.Цогтгэрэл даргатай АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшин өрсөлдөж байсан ч нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн билээ.
Учир нь, хоёр нэр дэвшигчийг сонгуульт ажлаа үргэлжлүүлж байх явцад Улсын Дээд шүүхээс С.Эрдэнийн талын АН-ын дүрмийн өөрчлөлтийг албан ёсоор бүртгэж авсан юм. Үүнтэй холбогдуулан АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсан.
Тэгвэл нэр дэвшигч Ж.Батсуурийг нэрээ татсан ч АН-ын даргын сонгох сонгуулийн санал хураах үйл ажиллагаа өнөөдөр /2022.04.03/ товлосон ёсоор болж байна.
Тодруулбал, АН-ын даргын сонгууль улс орон даяар 09:00-20:00 хүртэл бүх аймаг, дүүрэг, сумдын санал авах байранд явагдаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ганц Жонку дээр санал хурааж байгаа юм уу, тэнэгтэж дуусахгүй юм аа, энэ жонку
Хэн нэр дэвшээд байгаа юм бэ? С.Эрдэнэ ганцаараа нэр дэвшээд 3-аар гараад ирэх юм биш биздээ