О.Цогтгэрэл даргатай АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшин өрсөлдөж байсан ч нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн билээ.
Учир нь, хоёр нэр дэвшигчийг сонгуульт ажлаа үргэлжлүүлж байх явцад Улсын Дээд шүүхээс С.Эрдэнийн талын АН-ын дүрмийн өөрчлөлтийг албан ёсоор бүртгэж авсан юм. Үүнтэй холбогдуулан АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсан.
Нэр дэвшигч Ж.Батсуурийг нэрээ татсан ч АН-ын даргын сонгох сонгуулийн санал хураах үйл ажиллагаа өнөөдөр /2022.04.03/ товлосон ёсоор болж байна.
Тэгвэл Нийслэлийн 60 дугаар сургуулийн санал өгөх байранд Ерөнхийлөгч асан, нэр дэвшигч Х.Баттулга очиж саналаа өглөө.
Тэрбээр энэ үеэрээ "АН-ын даргыг сонгох сунгаанд маш идэвхтэй оролцож байна. Маш их сэтгэл хөдөлж байна. Одоо бидэнд ухралт байхгүй. АН-ын гишүүддээ уриалахад сонгуульдаа идэвхтэй оролцмоор байна. Улсын Дээд шүүх бол зөвхөн бүртгэх үүрэгтэй, энэ бол улс төрийн башир арга. Бидний дайсан бол ядуурал, ажилгүйдэл шүү. Ж.Батсуурь нэрээ татсан нь тэр хүний л асуудал. Ирц өндөр байна. Өөр нам байгуулах гэж байна гэдэг яриа гаргалаа. Энэ бол цуурхал, худал мэдээлэл" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 6 )
Batsuuri butehgui ee.iim umnuud ulstoroos zailaasai.ulsiin hohjild gai bolood
Энэ тагжийсан хулгайчийг шоронд нь хийгээч хамгийн том луйварчин хулгайч
Amjilt
Ганц нэр дэвшигчтэй сонгууль гэж юу байдаг юм бэ, ямар соц нийгэм биш, эргүү жонку
Оросын эрх ашгийн төлөө ажилладаг жонкуу
МУ н ерөнхийлөгч Хүрэлсүх гэж нэг юм ажлаа хийж яадахгүй юм. АН хууль зөрчөөд сонгууль явуулж байгаа энэ үед нь Х.Тулгашиг шийдвэр гаргаад АН г татан буулгах хэрэгтэй бна ш дээ.