А.Адъяасүрэн: Бид АН-ын даргаа захиалгаар биш ӨӨРСДӨӨ СОНГОХ ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 03

Улсын Дээд шүүхээс С.Эрдэнийн талын АН-ын дүрмийн өөрчлөлтийг албан ёсоор бүртгэсэн ч О.Цогтгэрэлийн талын АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр /2022.04.03/ 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хэдийгээр нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татсан ч санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм. 

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн санал өгөх байранд очиж саналаа өглөө.

Тэрбээр энэ үеэрээ "Үндсэн дүрмийнхээ хүрээнд, АН-ын гишүүнийхээ хувьд намын даргыг сонгох сонгуульд саналаа өглөө. Манай намын онцлог бол гишүүн төвтэй. Гишүүд хаана байна, бид тэнд байх ёстой. Иргэд тэгш боломж, шударга ёсыг хүсэж байна. Төрд байх иргэдийн хяналтыг бас хүсэж байна. Дан ганц улс орныг удирдаж байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Харин Улсын Дээд шүүх дээр АН-ын даргын ямар нэгэн шийдвэр гараагүй, байхгүй. Өнөөдөр бид АН-ын даргаа өөрсдөө сонгох ёстой. Түүнээс ямар нэгэн улс төрийн хүчин, хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар намынхаа даргын сонгохгүй. Үндэсний хэмжээний намын хүрээнд гишүүд өөрсдөө даргаа сонгох ёстой. Энэ бол зөвхөн намын асуудал" гэв. 

Түүнчлэн "Бүлэг дээр ямар нэгэн ярилцсан зүйл байхгүй. Гэхдээ хувь хүний үзэл бодлыг хүндэтгэнэ. Гэвч Ж.Батсуурь гишүүнийг болчимгүй үйлдэл хийчихлээ гэж харж байна, миний хувьд. Учир нь, АН-ын сонгогчдод Ж.Батсуурь гишүүнийг дэмжих хэсэг байсан байх гэж бодож байна. Үнэхээр залуу хүний хувьд, УИХ-ын гишүүнийхээ хувьд 21 аймгаа тойроод л үгээ хэлээд явсан шүү дээ. Тэр иргэд, сонгогчдынхоо итгэл, найдварыг бадрааж ажлаа явуулах байсан байх л гэж бодож байна даа" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.48) 2022 оны 04 сарын 04

Авилгачин авгай балингаа зуураад л явна уу.

0  |  1
Z(202.9.46.20) 2022 оны 04 сарын 04

Зөв шүү хөө Адьяа мин

1  |  0
зочин(66.181.189.194) 2022 оны 04 сарын 04

манай монголчуудын сэтгэхүй нэг хачин болжээ. нэг хүн санал бодлоо хэлмэгц түүн рүү ярьдаг нохой шиг дайрчих юм. бусдыг муулж таашаал авдаг гаж донтнууд ямар их болоо вэ?\n

1  |  0
zochin(202.9.47.19) 2022 оны 04 сарын 04

Өлсгөлөн адъяасүрэн сураагүй биш өлсөнө гээд хэвтчих.

0  |  1
zochin(43.242.243.188) 2022 оны 04 сарын 04

bruu hunig mongo tetegd

0  |  1
zochin(43.242.243.188) 2022 оны 04 сарын 04

bruu hunig mongo tetged imel boldogin

0  |  1
баас(64.119.19.144) 2022 оны 04 сарын 03

Үлбийсэн шар хулганууд хавар болохоор баас түүж идээд байх юм яаядаа байз

0  |  0
УБ иргэд (202.126.89.250) 2022 оны 04 сарын 04

Энэ авгай АНуусынх юм уу

1  |  1
Зочин(202.126.89.180) 2022 оны 04 сарын 04

Балай авгай жонкудаа тал засч яваа биз

1  |  1
Zochin(103.212.119.107) 2022 оны 04 сарын 04

Yanhan avgai

1  |  1
Top