ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, малтай баялаг төгс болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

2022.04.04 / ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Наран ургах, шингэх: 06.25-19.25
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top