Б.Жавхлан: Шатахуун, гурил, махны үнийн өсөлтийг хуулиар зохицуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.04/ ээлжит хуралдаанаа хийж байна.

Харин Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийнхэнд үнийн өсөлтийг хэрхэн барих, бууруулах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Үнийн өсөлт, өөрчлөлтийг хуулиар зохицуулна. Шатахуун, мах, гурилын үнэ дээр онцгой анхаарна. Түүнээс тэр болгоныг зохицуулах боломжгүй. Засгийн газар өнөөдөр 15:30 цагт хуралдана. Энэ долоо хоногтоо хуулиа өргөн барина, бүлэг дэмжихээ илэрхийлсэн" гэдгийг тодотголоо. 

Үүнтэй холбогдуулан бүлгийн хуралдаан дууссаны дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар төлөвлөжээ. Энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нараэ(202.21.108.13) 2022 оны 04 сарын 04

Сүү сүүн бүтээгдэхүүнд хяналт хэрэгтэй байнаа

0  |  0
malchin(112.72.15.198) 2022 оны 04 сарын 04

биднээс ченжүүд махыг маш хямдхан зах зээлийн үнээс гурав дахин хямд аваад зах зээлрүү нийлүүлдэг тэр аймаар үнийг ченжүүд тогтоодог ер нь авах зарах бүх үнмйг ченж мэддэг

0  |  0
Top