ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр луу жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

2022.04.05 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 4

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН мэнгэтэй ШАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна
  • Наран ургах, шингэх: 06.23-19.27
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Ус

Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал 3 цаг 27 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top