Европын Төв банкнаас бүсийн инфляцын төсөөллийг өсгөлөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Европын Төв банкнаас бүсийн инфляцын төсөөллөө шинэчилж, энэ онд 5 хувиас давах төлөвтэй байна гэж мэдэгдлээ. Өнгөрсөн оны сүүлийн сард Евро бүсийн инфляцыг 2022 онд  3.2 хувьтай байхаар тооцоолж байв.

Тэгвэл ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдэн эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өсөж буйтай холбогдуулан Европын Төв банкнаас бүсийн инфляцын  таамаглалыг ийнхүү өсгөөд байна. Европын Төв банкны дарга Кристин Лагард “ОХУ, Украины дайнаас үүнээс үүдэлтэй эрчим хүч, түүхий эдийн үнийн өсөлт болон олон улсын худалдааны саатал нь эдийн засгийн идэвхжил, инфляцад мэдэгдэхүйц нөлөөлж байна. Цаашдын сөрөг нөлөөлөл ямар түвшинд байхаас нөхцөл байдал хамаарахаар байна” гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top