Өнгөрөгч зургаадугаар сард Авто тээврийн газрын тээврийн хэлтсийн дарга Д.Батбаатараар ахлуулсан, тээвэр зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Октябрь, Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Батсайхан, Н.Баяраа, ТЗХ-ийн ачаа тээвэр хариуцсан мэргэжилтэн Н.Отгонсар нараас бүрдсэн ажлын хэсэг зүүн гурван аймгийн уул уурхайн компаниуд болон, хилийн авто тээврийн шалган нэвтрүүлэх боомтод шалгалт хийгээд ирсэн. Энэхүү шалгалтаар зүүн аймгуудын хилийн авто тээвэр хариуцсан ажилтнуудын ажлын үзүүлэлт сайн гарсан ч уул уурхай болон, нефтийн компаниудын хувьд ачаа тээвэрлэлт хийж буй хятад, монгол жолооч нар бичиг баримт дутуу, Монгол улсад тээвэрлэлт хийх тусгай зөвшөөрөл байхгүй, тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн биш, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл оруулж ирсэн, мэргэшсэн жолооч байхгүй, тээвэрлэлтийн зам маш их муудсан зэрэг олон алдаа дутагдалуудтай гарсан. Энэ үеэр “Петро чайна дачин тамсаг” ХХК компани дээр хоёр өдөр үргэлжилсэн шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтын дүнгээр монголын зэлүүд талыг эзгүйчлэн дураараа дургиж байсан “Петро Чайна дачин тамсаг” ХХК-ны тээвэрлэлтийг зогсоосон билээ. Тус компани өмнө нь шалгалт хийсэн багийн өгсөн үүрэг даалгаваруудыг биелүүлээгүй, тээврийн хэрэгслүүд нь зөрчилтэй, газрын тосны тээвэрлэлтийн гэрээгээ сунгаагүй зэрэг дутагдлаа засаагүй байсан учир тодорхой хугацаагүйгээр зөрчлөө арилгаж дуустал нь тээвэрлэлтийн ажлыг нь зогсоосон. Тус шалгалтыг явуулж, тээвэрлэлтийг зогсоосны дараагаар “Петро чайна дачин тамсаг” ХХК Автотээврийн газрын даргын 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/346 тоот албан бичгээр өгсөн шаардлагын дагуу Монгол Улсын “Авто тээврийн тухай” хууль болон холбогдох стандартын хүрээнд газрын тосны тээвэрлэлт гүйцэтгэх №Б/001 гэрээг 2011 оны 06.27-ны өдөр байгуулан ажиллаж эхэлжээ. Мөн шалгалтын дараа тус компани үйлдвэрлэлийн баазаас хилийн боомт хүртэлх авто замын засварын ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Үүнд нэгдүгээрт, замын өргөсөлтөөс сэргийлэх ажлын тухайд “True Road” ХХК-тай гэрээ байгуулан, өргөсөж буй болон өргөссөн замын хоёр талаар замын хажуугын хашлагыг хийж, тээврийн хэрэгслийг тогтоосон замаар явуулах ажлыг хийж байгаа гэнэ. Хоёрдугаарт, Салаа замуудыг долоо хоногт хаах арга хэмжээг авсан байна. Мөн тээврийн хэрэгслүүд дүрмийн дагуу явж буй эсэхийг болон зам арчлалтын компанийн ажил тухай бүрдээ хийгдэж байгааг шалгаж, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлд арга хэмжээ авах болсон гэнэ. Ингэснээр хатуу хучилттай зам болон хайрган хучилттай зам тавих ажлыг дагаад олон салаа зам багасах мөн орчны бохирдол, тоосжилт ч тодорхой хэмжээгээр багасах юм байна. Түүнчлэн туслан гүйцэтгэгч компаниудын тээврийн хэрэгслүүдийн нэгдсэн бүртгэлийг дахин хийж тээвэрлэлтийн бичиг баримт дутуу, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочын ангиллын алдааг засч, энэ сард багтаан “Номгон санчир” компанитай гэрээ байгуулан сургалтын төлөвлөгөөний дагуу бүх жолооч нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулан мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахаар төлөвлөсөн байна. Мөн хяналт, шалгалтын ажлыг чангатгаж, шаардлагад нийцэхгүй тээврийн хэрэгсэл, жолооч нарыг тээвэрлэлтийн үйлчилгээнд явуулахгүй байх арга хэмжээг авч байхаа мэдэгджээ.
Харин өчигдөр буюу 2011 оны долдугаар сарын дөрөвний өдрийн 11 цаг 30 минутад Автотээврийн газар болон “Петро чайна дачин тамсаг” ХХК-ын хамтарсан уулзалт боллоо. Уг уулзалтад Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )