Б.Пүрэвдорж: Ц.Нямдоржийн заалтаар сэтгүүлчдийг торгодог болсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Энэ хуультай холбоотой бас нэг хуулийг өргөн барих хүсэлтэй байна. Миний бие Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Гүтгэх гэдэг заалтаар хэвлэлд ажиллаж байгаа сэтгүүлчдийг торгодог, дахин торгоод баривчлах ял өгдөг байсан. Энэ заалтыг 2020 онд хуулиас авч хаясан. Оронд нь бусдын нэр хүндэд халдах гэдэг заалт оруулсан. Түүнийгээ Зөрчлийн хуулиар торгодог. Энэ бол Ц.Нямдоржийн заалт л даа. Чимээгүй байж байгаад шургуулдаг. Ямар ч шүүхийн шийдвэргүй цагдаа нар торгодог, шийдвэр бичдэг заалт яваад байна. Бусдын нэр хүндэд халдаж, онц ноцтойгоор гүтгэхийг Эрүүгийн хуулиар шийдэх боломжтой. Гэтэл хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хаагаад байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Malaa(66.181.161.99) 2022 оны 04 сарын 05

iimerhuu.ymnuud terd garhaaraa.huuhduuded muu ym zaaj egj baigaa.nymdorj guai.bol chinii.aawaasj ah baigaada ta nar ondoo nam baij bolno ahmas nastai hunee hundlej yrih n. namd.hamaagu biz de nee ardchilal yrih durtai piska.ymaj hundlel baihgui nusan buu peediisen sanal bodol zerj bolno ahmdaa hundlej yrih n zew.edniig uragtaar. huuhdud harj baidag ym za malaa

0  |  0
Top